ДЭЛХИЙ

Сөүлд үер бууж, автомашинууд урсан, метро, нам дор газрууд усанд автаж байна

Сүүлийн хэд хоног үргэлжлэн орсон бороог өнөөдөр ус ихтэй аадар залгаснаас БНСУ-ын нийслэл Сөүл хот үерийн гамшигт нэрвэгдээд байна.

Замаар жижиг оврын автомашинууд урсаж, метроны хонгил болон нам дор газрууд, тэр дундаа орон сууцны суурийн давхрууд усанд автжээ. Тус хотод орон сууцны суурийн давхруудад амьдардаг иргэд олон тул нүүлгэн шилжүүлэх ажиллагааг эхлүүлээд байгаа аж.   

Твиттер сүлжээнд @evh5150 хаягтай хэрэглэгчийн оруулсан видео бичлэгт дээр өгүүлсэн нөхцөл байдлуудыг харуулсан байна. Тус улсын “Ёнхап” агентлагийн мэдээлснээр, нутгийн төв хэсэг, тэр дотроо нийслэл орчимд богино хугацаанд 170 мм хур тунадас орсноор үерийн гамшиг нүүрлэжээ. Хүн ам ихээр төлөрсөн газруудаас нийслэл Сөүл, боомт хот Инчон болон Кёнгиду муж, Канвандо дүүргийн хойд хэсэгт бусад газраас ахиу  бороо орж, илүү эрсдэл нүүрлэсэн байна.

Мэдээллийн өөр нэг агентлаг Рёнхапын мэдээлснээр, хүмүүсийг нам дор газраас нүүлгэн шилжүүлэх ажиллагаа үргэлжилж, метроны хөдөлгөөнийг зогсоогоод байгаа аж.  

Сөүлийн Тээврийн мэдээллийн албаны мэдээлснээр, орон нутгийн цагаар 22:10 цаг орчимд Янжэ-даэрод үерийн ус орж ирсэн тул метроны хөдөлгөөнийг зогсоожээ.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Кеnzo
Кеnzo
2022-08-09 00:52

Айхтар юм болжээ.

Зочин
Зочин
2022-08-11 10:31

Хүн амьтан битгий өртөөсэй.

Холбоотой мэдээ

Back to top button