НийгмийнСПОРТ

ШАТРЫН ОЛИМПИАД: Сүүлийн өрөгт эрчүүд Киргизстан, эмэгтэйчүүд Францтай тоглоно

Энэтхэгийн Ченнай хотноо болж буй Дэлхийн шатрын олимпиадын сүүлийн IX пүгээр өргийн тоглолтууд өнөөдөр болно. Өнөөдөр манай эрэгтэй баг чансааны №69-д бичигдсэн Киргизстантай, эмэгтэй баг чансааны №5 Францын багтай тоглоно.

Өчигдөр эрэгтэй баг Зимбабве улсын шигшээ багийг 3.5:0.5 харьцаагаар илүүрхсэн. Харин эмэгтэй баг чансаа илүү Болгартай өрсөлдөж 2:2-оор тэнцсэн юм.

Эрэгтэй баг 5 хожил,2 тэнцээ,3 хожигдолтой 12 оноотой хүснэгтийн 45-р байрт бичигдэж байна.

Эмэгтэй баг 10 өргийн дараа 6 хожил, 2 тэнцээ, 2 хожигдол, 14 оноотой хүснэгтийн 12-р байрт явна.

Өмнөх өргүүд Монголын цагаар 17.30 цагт эхэлж байсан бол өнөөдөр болох сүүлийн өрөг 12.30 цагаас эхэлнэ.

Манай Б.Мөнгөнзул Андреа Навротескуг хожвол ширээндээ мөнгөн медаль баталгаатай хүртэх юм.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button