НийгмийнНИЙГЭМ

Сөүлд суралцдаг Г.Билгүүн: Үерээс болоод хичээл цахим хэлбэрт шилжсэн

БНСУ-ын нийслэлд болж буй үерийн нөхцөл байдлын талаар Сөүлийн их сургуулийн хэлний бэлтгэлд суралцдаг Г.Билгүүнээс тодрууллаа.  

-Наана чинь нөхцөл байдал ямар байна вэ. БНСУ-д сүүлийн 80 жил байгаагүй усархаг бороо орж байгаа талаар хэвлэлүүд нь мэдээлж байна?

-Бороо бол маш их орсон. Одоо ч орж л байна. Миний байгаа газар Сөүлийн хойд хэсэг болохоор нөхцөл байдал харьцангуй дээр байна. Урагшаа, Ганнам руу бол нэлээд их ус тогтсон юм шиг байна лээ. Метронууд өчигдрөөс зогссон.

-Үерээс болоод ямар өөрчлөлт гарч байна вэ. Бусад монголчуудын нөхцөл байдал ямар байгаа бол.  Хоорондоо мэдээлэл солилцож байна уу?

-Бусад монголчуудын талаар сайн мэдэхгүй байна. Ямартай ч манай Сөүлийн их сургуулийн хэлний бэлтгэлийн хичээл өнөөдрөөс цахим хэлбэрт шилжээд байна. Өмнө нь танхимаар орж байсан юм. Өөр сургуулийн хэлний бэлтгэлд суралцдаг манай найзын хичээл бас цахим хэлбэрээр орсон гэсэн. Ямартай ч янз бүрийн муу юм сонсогдоогүй л байна.

-Үер суурийн давхарт амьдардаг өрхүүдэд нэлээд хүнд тусч байх шиг байна. Үнэ хямдыг нь бодоод оюутнууд ийм байранд амьдрах явдал их байдаг гэсэн?

-Байгаа шүү дээ. Арай дээр орчин нөхцөлтэй нь бий. Ер нь янз, янзын газар л амьдардаг. Тухайн хүнийхээ боломж бололцооноос л болно. Эндхийн үндсэн оюутнуудын хичээл бол амарчихсан байгаа. Хэлний бэлтгэлийн, гадаад оюутнуудын хичээл танхимаар орж байсан нь зогсоод байна.       

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-09 14:27

hha

Холбоотой мэдээ

Back to top button