БНХАУ-д ковид19-өөс үхлийн хувь өндөртэй вирус илэрчээ

БНХАУ, Сингапурын эрдэмтэд генипавирусийн үл мэдэгдэх төрлөөр хүмүүс өвчилж байгааг илрүүлжээ. Эрдэмтдийн судалгааны ажил 35 New England Medicine (NEJM) сэтгүүлд хэвлэгдсэн байна.
Бээжингийн микробиологи, халдварт өвчин судлалын хүрээлэн, Сингапурын үндэсний их сургуулийн эрдэмтдийн хамтарсан уг судлгааны бүтээлд генипавирусийн үр мэдэгдэх төрлөөр БНХАУ-ын Хэнань, Шандунь мужид мужид 35 хүн өвчилсөн нь тогтоогджээ. Судлаачид шинэ вирусийг "Ланья" (Langya henipavirus, LayV) гэж нэрлэсэн байна.
Шинэ вирусээр халдварласан хүнд халуурах, миалги, ханиалгах, ядрах, булчин өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Хүндэрсэн, нас барсан тохиолдол одоогоор гараагүй ч генипавирусийн мэдэгдсэн хоёр төрөл болох нипа, Хендра вирусийн үхлийн хувь 40-75 хувь буюу ковид19 өвчин үүсгэгч коронавирустэй харьцуулшгүй өндөр байгаа нь түгшүүр төрүүлж байгаа юм.
Дээр нь, эрдэмтэд одоогоор генипавирусийн эсрэг вакцин гаргаж аваагүй байгаа нь түгшүүрийг улам нэмж байгааг судалгаанд дурджээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хужаа яацан новшнууд вэ
Үү зүү нь
Хүн төрлөхтөнд угсраа хүнд цохилтууд ирж байна даа.