ДЭЛХИЙ

Саудын Арабын дипломатч илтгэл тавьж байх үедээ ухаан алдаж, нас барлаа

Саудын Арабын нэрт дипломатч Мухаммед аль Кахтани өнөөдөр Египетийн Каир хотноо болж буй Араб-Африкийн орнуудын чуулга уулзалтад илтгэл тавьж байх үедээ ухаан алдан унаж, улмаар нас баржээ.

Түүнийг ухаан алдсан даруйд эмч нар анхны тусламж үзүүлсэн ч амь насыг нь аварч чадаагүй аж. Дипломатчийг нас арах үед эхнэр нь дэргэд нь байжээ. Үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй байна.

“Бурхантай цэвэр ариун сэтгэлтэй уулзагсдаас өөр хэнд ч ямар ч үнэ цэнэ байхгүй...” гэсэн нь түүний сүүлчийн үгс байжээ. Тэрээр илтгэлдээ Египетийн Ерөнхийлөгч, Саудын Араб, АНЭ-ын хааныг магтаж, засаглалын жилүүддээ алан хядлага болон бусад сөрөг үзэгдлүүдийг гаргаж байгаагүй хэмээн ярьж байсан аж.  

Чуулга уулзалтыг Бичиг баримтыг хуурамчаар үйлдэхээс сэргийлэх, тэмцэх байгууллагаас зохион байгуулсан бөгөөд дипломатчийн гэнэтийн үхэлтэй холбоотойгоор шууд зогсоосон байна.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 10, 2022 21:40

Хөөрхий дөө Бурхан минь Хүн хэзээ ч ингээд явж болох юм даа Хүмүүнлэг байцгаая

Холбоотой мэдээ

Back to top button