ДЭЛХИЙ

abc.net.au/: Д.Трампын гэрийг нэгжсэн нь дөнгөж эхлэл

АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампын Мар а Лаго дхь гэрт Холбооны мөрдөх товчооноос өчигдөр нэгжлэг хийсэн билээ. Тэгвэл энэхүү нэгжлэг нь түүний эсрэг явуулах ажиллагаануудын дөнгөж эхлэл байж магадгүй гэсэн агуулгатай нийтлэл abc.net.au цахим хуудаст гарчээ.

Түүнд бичсэнээр, ХМТ Ерөнхийлөгч асны гэрт нэгжлэг хийнэ гэдэг нь чулууг маш дээрээс шидсэнийг илтгэнэ. Бүр тодруулбал, Хууль зүйн яам, Ерөнхий прокурорын оролцоотой хийгдэх ажил. Ерөнхий прокурор Меррик Гарланд Д.Трампад талтай гэж харддаггдаг хүн. Хэрвээ тэр ХМТ-ны хүсэлттэй танилцаж нэгжлэг хийх зөвшөөрөл өгсөн бол түүний хувьд их л эрс тэс алхам болох бөгөөд чулууг бүр ч өндрөөс /Эрх баригч АН-ын дээд удирдлага, одоогийн Ерөнхийлөгч Ж.Байден хавиас/ шидсэнийг илтгэх гэнэ.

ХМТ одоогоор ямар ч тайлбар өгөөгүй байгаа нь бас нэг өнцөг. Тэд ам нээгээгүй байгаа учраас Майк Гарланд зөвшөөрөл өгсөн эсэх, Хууль зүйн яамны оролцоо тал дээр тодорхой баримт байхгүй. Гэхдээ хэрвээ, нэгжлэгийг Д.Трампын улс төрийн идэвхитэй холбоотой явуулсан бол, энэ удаагийн нэгжлэг дөнгөж эхлэл байж болох юм гэсэн санааг abc.net.au дэвшүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, 2024 оны сонгуульд нэр дэвших вий гэсэн болгоомжлол дээр бий болсон, зогсоох зорилготой үйлдлийн эхлэл байж магадгүй гэж харджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x