Пакистаны цагдаа ерөнхий сайд асан Имран Ханыг шалгаж эхэлжээ

Пакистаны Цагдаагийн газар Ерөнхий сайд асан Имран Ханыг шалгаж эхэлжээ. Түүнийг өнгөрсөн бямба гарагт тавьсан илтгэлийнхээ төгсгөлд Цагдаа болон Шүүх эрх мэдлийн байгууллага руу заналхийлсэн агуулга илэрхийлсэн хэмээн буруутгасан байна.
Үүнээс үүдээд улс оронд түгшүүртэй түгшүүртэй нөхцөл байдал үүсээд буй бөгөөд Ерөнхий сайд асныг дэмжигчид гэрийг нь тойрч хамгаалаад, баривчилсан тохиолдолд төрийн эргэлт хийнэ хэмээн заналхийлж байгаа аж.
Имран Хан өнгөрсөн дөрөвдүгээр сард Засгийн эрхээс буусныхаа дараа эрх баригчид, цэрэг армийг шүүмжлэх нь эрс олширсон юм байна. Бямба гарагийн тухайд, тэрээр илтгэлийнхээ төгсгөлд өөрийн ойрын туслахыг нь цагдаа нар баривчлаад эрүүдэн шүүж, тарчлаан зовоосон асуудлыг хөндөж, Исламабадын цагдаагийн газрын дарга, баривчлах шийд гаргасан эмэгтэй шүүгчийг буруутгажээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манайхан ил цагаан материал нь цацагдчихсан Сү гэгч ганц хулгайчаа шалгаихаж чадөхгүй юмаа.