Б.Ланагийн эмчилгээний төлбөр бүрдэхэд 76,290 ам.доллар дутуу байна

АНУ-ын Чикаго хотод амьдардаг монгол эмэгтэй Бат-Очирын Лана Мичиган нууран дахь “Плэйпен” наран шарлагын газар амарч яваад ослын хохирогч болж моторт завины сэнсэнд хөлөө тасдуулсан харамсалтай хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэрбээр маш аюултай ослоос ховор тохиолдлоор амьд үлдсэн азтай ч даатгалд хамрагдаагүй тул хандивын платформ gofundme.com дээр данс нээж, эмчилгээнд шаардлагтай 250,000 ам.долларыг бүрдүүлэхэд туслалцаа хүссэн байдаг.
Тэгвэл түүний хандивын дансанд өнөө өглөөний байдлаар 173,710 ам.долар цуглажээ. Өөрөөр хэлбэл, нэмж 76,290 ам.доллар цуглахад эмчилгээний төлбөр бүрдэхээр байна. Төлбөр бүрдсэнээр тэрбээр хөлөө өвдөгнөөс доогуур тайруулах зэрэг дараалсан гурван мэс засал хийлгэж, хиймэл хөл хийлгэх боломжийг бүрдүүлэх учиртай юм.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дайрсан завьны эзэн төлбөр төлдөгү юм болов уу ?
Шүүх хурал нь болоогүй. дөнгөж мөрдөн байцаалтын явцад байгаа байх. АНУ юм чинь уг нь мөнгө нэхэж авч болно.
Монголд өчнөөн өвчтэй хүмүүс байхад сонгосон газраасаа дэмжлэгээ ол. Монгол муухай гээд зугтчаад, зовлон тохиолдохоороо битгий матрын нулимс унагаацгаа. Гадаадад гарчихаараа эх орноо зүхээд байдаг нөхдүүд адилхан шүү
Зааавал эдгэээрэй
Хүчтэй байгаарай бүсгүй минь ????❤️???? Үнэхээр харамсалтай юмаа ????????
Хүчтэй байгаарай
Бүрдэээсэй хөөрхий минь. Хүчтэй байж зааавал эдгээрэй????
oldooosoi saihan setgeltei humuuus min tuslah boltugai
hurdan edgeeerei
тэгээд тэр сайхан газраа гадаад эрийнхээ өвөрт жаргаад байж дээ муухай монголчууд нь эндээ амьдарч л байя