"Люмино", "Татар" хамтлаг маргааш Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглоно

Бүх цаг үеийн залуусыг байлдан дагуулж чадсан хамтлагууд болох "Татар", "Люмино" нэгэн тайзнаа гарах нь. Тоглолт болоход нэг хоног үлджээ. Тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд 15.00 цагаас эхлэх аж. Тасалбарын тухайд энгийн нь 30 мянга, VIP нь 500 мянган төгрөгөөр борлуулагдаж байна. VIP тасалбарыг хоол, уух зүйл дагалдах гэнэ.
Тус хоёр хамтлаг нь нас чацуутнууд юм. Тодруулбал, "Люмино" хамтлаг нь албан ёсоор 1998 онд MC, Skitzo, Baji, Хөлгөө,Чинзо гэсэн таван хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж байсан түүхтэй. 2000 оны сүүлээс гурван хүний бүрэлдхүүнтэй болж өөрчлөгдсөн. 2013 оноос хамтлагийн бүрэлдэхүүнд DJ Zolo орж ирснээр Люмино хамтлаг нь албан ёсоор дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй болсон.
Харин 1999 онд Заяа, Жагаа, Мөөгий нар нийлж гурван гишүүнтэйгээр "Татар" хамтлаг бүрэлдсэн юм. Тухайн үедээ хөрш айлынхаа нэгэн эвдэрсэн аяны чиргүүлэн дотор бэлтгэлээ хийж эхэлсэн. 1999-2003 он хүртэл хамтлаг нь бүрэлдэж, анхны дуунуудаа буу бичлэгийн студиод бичүүлж байжээ.
М.НАМАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.