ДЭЛХИЙ

Истанбулд буудалцаан болж, гаднын иргэд шархаджээ

Туркийн Истанбул хотын “Sariyer” худалдааны төвд буудалцаан болж, зургаан хүн шархадсан ноцтой хэрэг гарчээ. Шархдагсдын дөрөв нь азербайжан, нэг нь Иран, нэг нь Туркийн  иргэн байсан талаар мэдээллээ.

“Сабах” цахим сонинд бичсэнээр, тусдаа явж байсан хоёр хэсэг бүлэг хоорондоо маргалдаж зодолдоод улмаар буудалцсан гэнэ. Ираны иргэн нь маргаанд оролцоогүй, мөрөөрөө явж байжээ. Шархтсан зургаан хүний нэг нь эмнэлэгт биеийн байдал маш муу байгаа аж.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button