Англичууд хатан хааныхаа оршуулгад улс, улсын Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нарыг урьжээ

Букингемийн ордон энэ сарын 19-нд болох хатан хааныхаа оршуулгад АНУ-аас Ерөнхийлөгч Жо Байден, Тэргүүн хатагтай Жилл нарыг л урьжээ.
Дагуулууд авчрахыг санал болгоогүй байна. CNN энэ талаар мэдээллээ. Цагаан ордны нэрээ нууцалсан эх сурвалжийн хэлснээр, урилгад “Зөвхөн Ерөнхийлөгч болон Тэргүүн хатагтайд урилга ирсэн” хэмээн баталсан талаар мэдээлэлд дурдсан байна. АНУ-ын Ерөнхийлөгчид урьд өмнө иймэрхүү ёслолд дагуулууд авч явдаг.
Жишээ нь, ӨАБНУ-ын Ерөнхийлөгч агсан Нельсон Манделагийн оршуулгад дагалдагч нарын хамт очиж байв.
Британийн Гадаад харилцааны яамнаас гаргасан тайлбарт Вестминстерт олон хүн аваачихаас зайлсхийж байгаа бөгөөд улс бүрээс зөвхөн төрийн тэргүүнийг тэргүүн хатагтай, эс бөгөөс улс төрийн хамтрагчийн хамт ирэхийг урьж байгаа аж.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.