ДЭЛХИЙ

Эрээн хотын хөл хориог хэсэгчлэн цуцалжээ

БНХАУ-ын Шинэ төрлийн коронавирусийн хатгалгааны халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх штаб өнөөдрөөс Эрээн хотын хөл хориог хэсэгчлэн цуцалжээ. Тодруулбал,  Тонган Жунтайн Б хэсэг, Наньмэн, Бэймэн гудамж, Иньбинь зүүн төмөр зам, Эрээн хотын вокзал орчим гэсэн гурван газраас бусад хэсэгт хөл хориог цуцалж, хөл хөдөлгөөнийг цаашид хатуу хяналт, эмх цэгцтэйгээр эхлүүлэхээр болсон байна.

Ийнхүү хөл хориог цуцалсан ч:

  • Хотоос гарах иргэд 48 цагийн ПСР шинжилгээ хийлгэх
  • Өндөр эрсдэлтэй бүсээс ирж буй иргэд 7 хоног эмнэлгийн хяналтад тусгаарлагдах
  • Дунд эрсдэлтэй бүсээс ирсэн иргэд 7 хоног гэрийн тусгаарлалтад байх
  • Бусад бүс нутгаас ирсэн иргэд оршин суугаа газраа гурав хоногт хоёр удаагийн шинжилгээ хийлгэсний дараа гарах,
  • Номын сан, музей, театр, шатар, картын өрөө, халуун усны газар, усан бассейн, KTV, баар, интернет кафе, педикюр, массажны газар, бильярд зэрэг өвчин тархах эрсдэлтэй олон нийтийн үйлчилгээний газруудыг хаалттай хэвээр байлгах.
  • Нэг дор олноор бөөгнөрөхгүй байх, хурал цуглаан, найр хурим хийхээс татгалзах,
  • Хүнсний захууд хүчин чадлынхаа 50 хувиар ажиллах
  • Иргэд хорио цээр, ариун цэврийн дэглэмийг үргэлжлүүлэн чанд  зэрэг журмыг хатуу чанд мөрдөх юм байна.  

Zsel.nmgcyy.com.cn энэ талаар мэдээллээ. Одоогийн байдлаар БНХАУ-ын 30 гаруй мужид хөл хорионы дэглэм мөрдөгдөж байгаа бөгөөд иргэд хүнс, наад захын хэрэглээний зүйлсээр гачигдаж эхэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-09-13 10:28

ХЯТАДУУД ЭНЭ ХӨЛ ХОРИО ГЭДЭГ ТЭНЭГЛЭЛЭЭ ХЭЗЭЭ ЗОГСООХ ЮМ БОЛ ХЯТАДУУДЫГ ИЙМ ТЭНЭГ АРД ТҮМЭН ГЭЖ ОГТ БОДСОНГҮЙ ШҮҮ

Зочин
Зочин
2022-09-13 11:19

Хятадын удирдлага ард түмэнд хандаж хэлэхэд энэ ковид гэх өвчин чинь ердийн ханиад болоод удаж байна шүү дээ. Одоо энэ хөл хорио шинжилгээ энээ тэрээгээ болиочээ.

зочин
зочин
2022-09-13 11:48

Эрээн орж дамын наймаанаас өөр юм сэтгэхгүй монголчууд хятадаас вирус зөөж монголчуудаа �##�ах вийдээ, дээрээс нь хугацаа дууссан, чанаргүй бараа оруулж ирж нэмэх вийдээ, монголд газар нь байна, м�##� нь байна хийх ажил их байна,

Холбоотой мэдээ

Back to top button