Нийгмийн
Согтуудаа машинтайгаа хадан хясаанаас унах гэж байжээ

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Алтгана багийн “Уранмандал” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт долоон км-т, сумын төвөөс баруун зүгт 20 км-т/ хясааны дээр гурван зорчигчтой суудлын автомашин хаданд тэгнэгдэж, буулгах боломжгүй байна гэсэн дуудлага өчигдөр буюу 09.25-ны өдрийн 12:35 цагт онцгой байдлын газарт иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиход иргэн Б согтуугаар “Аллион” загварын суудлын автомашиныг жолоодож яваад “Уранмандал” уулын 30 орчим метрийн өндөртэй хясааны дээр автомашинтайгаа хаданд тэгнэж тогтсон байжээ.
Улмаар онцгойгийнхон ажиллан аюулгүй болгож, аймгийн Цагдаагийн газрын Хэв журмын тасгийн эргүүлд хүлээлгэн өгсөн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэн хэн байв?
унана л биздээ
Явах замад нь бүү саад бол