НИЙГЭМНийгэм мэдээ

Архангайн Тариат сумын номын сан яруу найрагч Г.Баяр агсны нэрэмжит боллоо

Архангай аймгийн Тариат сумын номын санг яруу найрагч Ганболдын Баяр агсны нэрэмжит болгожээ.

Тодруулан хэлбэл, Тариат сумын ИТХ-ын 2022 оны аравдугаар сарын 17-ны өдрийн 06 тогтоолоор ийнхүү түүний нэрэмжит болгож буй ажээ.

Ийнхүү нэрэмжит болгож буйтай холбогдуулан найз нөхөд, ах дүү нар нь "Тэнгэрийн сүм-Эх орон" дурсамж цэнгүүнийг өнөөдөр /2022.11.03/ Тариат суманд зохион байгуулж байна. Учир нь энэ өдөр Г.Баярын төрсөн өдөр юм. Тэрээр өнөөдөр байсан бол 40 нас хүрэх байлаа.

Дурсамж цэнгүүнд О.Цэнд-Аюуш, Б.Жамбалдорж тэргүүтэй хэд, хэдэн "Болор цом"-ын эзэн оролцох гэнэ.

Г.Баяр агсан нь МЗЭ-ийн гишүүн, Алтан өд шагналт яруу найрагч юм. Тэрээр амьд ахуйдаа "Би хэмээх...", "Дөрвөн нүдтэй дэлхий", "Азиза", "Танихгүй цэцгийн үр" хэмээх яруу найргийн номуудаа хэвлүүлж байв. Мөн 2014 онд "Тэнгэрийн сүм-Эх орон" уран бүтээлийн тайлан тоглолтоо ч хийж байлаа.

Түүнийг тэнгэр болсны дараа дотнын найз нөхөд нь бүтээлүүдийг нь эмхэтгэн "Бугын толгойтын гарам" нэртэй номыг нь хэвлүүлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button