Нийгэм мэдээ

Цэргийн алба хаагчид дунд дүрмийн бус шийтгэл 33 хувиар нэмэгджээ

Цэргийн алба хаагчдын хоорондын дүрмийн бус харилцааны нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээг ХЭҮК-оос танилцууллаа. 

Хугацаат цэргийн алба хаагчдын 18,8 хувь, хугацаат цэргийн алба хаасан иргэдийн 45,1 хувь нь цэргийн алба хааж бах үедээ дүрмийн бус харьцаанд өртөж байсан гэж хариулсныг 2006 оны судалгааны дүнтэй харьцуулжээ.

Ингэхэд дүрмийн бус харилцааны зөрчлүүд ихэнх нь буурсан, зарим төрөл өссөн дүнтэй гарсан байна. Тодруулбал, ялгаварлан гадуурхалт 11.4, заналхийлж сүрдүүлэх 4,6,  хүч хэрэглэх, зодох 11, дээрэмдэх, хараах, нэр хоч өгөх 13, бусдаар зодуулах 2,1 хувиар тус тус буурсан бол дүрмийн бус шийтгэл хүлээлгэх 33,3 хувь болж өмнөх судалгааны дүнтэй харьцуулахад 33,3 хувиар өсчээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button