НИЙГЭМУРЛАГЭнтертайнмент

SAME NAME: Гурван Номингийн ертөнц

Eguur.mn сайтын зүгээс уншигч, үзэгчдэдээ “SAME NAME" нэртэй видео контентыг 14 хоног тутамд тогтмол хүргэхээр бэлтгэж эхэллээ. “Same name” контентын дугаар бүрт ижил нэртэй 3-4 эрхмийг урьж, оролцуулах юм. Ингэхдээ уншигч, үзэгчдэд сонирхолтой байлгах үүднээс салбар бүрт амжилттай ажиллаж буй, нас ойролцоо амьдай нарыг сонгоно.

“Same name” контентын эхний дугаарыг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулснаараа онцлог. Тийм ч учраас гурван өөр мэргэжилтэй, өөр өөр төрлийн ажил эрхэлдэг гурван бүсгүйг зочноор урьсан юм. Тодруулбал, Үндэсний урлагийн их театрын бүжигчин Э.Номин, жүжигчин, инфлюнсер Т.Номин, “Хадаан” брэндийн гүйцэтгэх захирал, мэйк ап артист М.Номин нарыг сонголоо.

Э.Номин 2005 онд Хөгжим бүжгийн коллеж төгссөнөөсөө хойш Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга буюу одоогийн Үндэсний урлагийн их театрт ажиллаж байна. Тэрбээр 2012 онд бүжгийн “Эрхэмсэг” хамтлагийг байгуулж, цуврал тоглолтыг бүжгийн урлаг сонирхогчдод хүргэсэн. Түүнчлэн БНСУ-ын Сөүл хотод жил бүр зохион байгуулдаг бүжгийн олон улсын уралдаанд амжилттай оролцож,  мөн соёл, урлагийн салбарын шилдэг уран бүтээлчид гардуулдаг “Мөнгөн мод” цомыг оны шилдэг бүжигчнээр шалгаран хүртсэн нэгэн юм.

Т.Номин “Sound of kiss” охидын хамтлаг байгуулан уран бүтээлийн гараагаа эхэлж, “Хайрлаж болох уу”, “Гурван найз: Яасан байх нь уу”, “Амьдралд тавтай морил”, “Замбуулин дуусах болоогүй” зэрэг бүрэн хэмжээний болон олон ангит чамгүй кинонд тоглосон. 2012 онд БНСУ-ын залуу одод болон Ази тивийн шинэ уран бүтээлчдийн дунд зохион байгуулдаг “Dream team” уралдаанд амжилттай оролцож, Азийн шилдэг дүр төрх номинацийн эзэн болж байв. Өдгөө бизнесийн удирдлагын чиглэлээр суралцан төгсөж, бие даасан уран бүтээл хийхийн зэрэгцээ инфлюсер болоод буй.

М.Номин alpha.mn вэбсайтаас ажлын гараагаа эхэлж, 2015 оноос мэргэжлийн мэйк ап артистаар ажиллаж буй. Тэрбээр өнгөрсөн хугацаанд бүрэн хэмжээний таван уран сайхны кино, мөн богино хэмжээний болон баримтат кинонуудад мэргэжлээрээ болон продюсер, продакшн менежерийн үүрэг гүйцэтгэн ажиллажээ. 2016 онд “Хадаан косметикс”-ыг үүсгэн байгуулж, өнөөг хүртэл толгойлон ажиллаж буй.

Эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж, салбартаа гялалзаж яваа Номин нэртнүүдийн ертөнцөөр аялаарай. “Same name” видео контент өнөөдөр буюу гуравдугаар сарын 8-ны 15:00 цагаас Eguur News фэйсбүүк хуудсаар цацагдах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2023-03-08 10:50

Сонгохдоо зүгээр жирийн охид бүсгүйчүүдээс сонговол содон гоё байх шүү хойшид анхаар явж эрж хайж сувдыг олдогтой адил хай ол

Батцэнгэл
Батцэнгэл
2023-03-09 09:58

Царай муутай 3 бэ

Холбоотой мэдээ

Back to top button