НИЙГЭМНийгэм мэдээ

Хотын захын сургуулийн сурагчид “Америк хүнтэй англиар ярина” гэх мөрөөдөлдөө ойртлоо

Хотын захын 151-р лаборатори сургууль Кембриджийн хөтөлбөртэй боллоо. Ийм баярт үйл явдлыг бид сурвалжлахаар Сонгинохайрхан дүүргийг зорилоо. Зорьсон сургуульдаа очиход 5-р ангийн хүүхдүүд “Би Америк явна. Тэгээд хүмүүстэй англиар ярина” гэж хээв нэг хэлээд инээлдэн, баяр баясалтай гүйх нь өхөөрдөм байв. Учир нь өнөөдөр энэхүү сургууль Кембриджийн хөтөлбөртэй болж буйгаа зарласан нь хүүхдүүдэд ийн баяр хөөрийг төрүүлжээ.

-Кембриджийн хөтөлбөрөөр заах дөрвөн багш эрхээ авсан-

151 дүгээр сургуулийн захирал П.Хувьзаяа: “Манай сургууль  шинээр ашиглалтад  ороод удаагүй байгаа.  Яг одоогийн байдлаар нийт 20 багшийг Кембриджийн хөтөлбөр заах эрхтэй болгохоор бид бэлтгэж байна. Харин дөрвөн багш заах эрхээ авсан. Бид одоогоор 5-р ангид туршилтын хичээлүүдийг явуулж байна. Эхний ээлжид бид англи хэл, математикийн хичээлүүдийг 100  хувь англи хэл дээр заана. Цаашдаа байгалийн ухааны хичээлүүдийг Кембриджийн хөтөлбөрийн дагуу заана” гэв.

-Хувийн үнэтэй сургуульд суралцахгүйгээр олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боловсрол эзэмшинэ-

Сургалтын менежер Б.Долгормаа: “УИХ-ын гишүүн Н.Учрал, Э.Батшугар  нарын дэмжлэгтэйгээр  манай сургууль Кембриджийн хөтөлбөртэй болж байгаа. Энэ нь улсын төсвийн санхүүжүүлэлтгүй юм. Бид энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд  гурван удаагийн шалгалтыг давж энэхүү эрхийг авсан. Кембриджийн хөтөлбөртэй болсноор хүүхдүүд маань хувийн үнэтэй сургуульд суралцахгүйгээр олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боловсрол эзэмших боломж бүрдэж байгаа юм. Ингэснээр гадаадын их дээд сургуулийн тэтгэлэгт  өрсөлдөх, дэлхийд  хүлээн зөвшөөрөгдөхүйц боловсон хүчин манай сургуулиас  төрнө гэдэгт эргэлзэхгүй байна.  Сурагчдад маань маш олон боломж нээгдэж байна гэж харж байна.  Манай сургууль Кембриджийн хөтөлбөрийн эрхийг авсандаа маш баяртай байгаагаа дуулгахад таатай байна” хэмээн ярилаа.

-"Манай хүүхдийн англи хэлний мэдлэг мэдэгдэхүйц сайжирсан"-

Эцэг эхийн төлөөлөл Д.Нандинцэцэг: “Миний хүү 151-р сургуулийн 5-р ангийн сурагч. Кембриджийн хөтөлбөр хэрэгжих тухайд маш хүлээлттэй байлаа. Би хувьдаа энэхүү хөтөлбөрийг дэмжиж байгаа. Кембриджийн хөтөлбөрийн туршилтын хичээл манай хүүгийн ангид ороод бараг хоёр сар орчим болж байна. Манай хүүхдийн англи хэлний мэдлэг мэдэгдэхүйц сайжирсан. Мөн хичээл нь сонирхолтой тухай ярьдаг” хэмээн хэлж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-10 10:47

Ямар бодлого вэ энэ 76

Зочин
Зочин
2023-05-10 11:18

Баян ядуу гэхгүй бүгд л хүүхэд. Сурч боловсрох эрхтэй

Зочин
Зочин
2023-05-10 11:19

Үндэсний бичиг соёлыг давхар түлхүү зээл хэрэгтэй

Зочин
Зочин
2023-05-10 11:19

Хэл хэзээд ч млүүдэхгүй

Зочин
Зочин
2023-05-10 11:20

Хэл сурах гэж байхад нь дэмжих хэрэгтэй

Зочин
Зочин
2023-05-10 13:34

ЭНЭ ТЭНЭГ СУРГУУЛЬД ОРОХОД АЙМААР ИХ МӨНГӨ НЭХЖИЙСААН БЫСДАНУУД ГЭР ХОРООЛЛЫН МАНЬ МЭТЭД НЬ АХАДСАН МӨНГӨ БАЙСААН ТААБЧИГ ГЭХЭД 120 К БҮХ СҮЙТГЭЛЭЭ БОДООД БҮҮР 2 САЯ ДАВААД ЯВЦӨӨН.ГЭХДЭЭ КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗААХ БАГШ МОНГОЛД БОЛ БАЙХГҮЙ ЭЭ ЭНЭ БОЛ БАТАЛГААТАЙ ӨӨДӨӨС НЬ ХАРААД СУУЖААГАА БҮЛТГЭР ҮРС ДОТОР АНГЛИАР ЧӨЛӨӨТЭЙ ЯРЬДАГ ХҮҮХДҮҮД ОДОО ОЛОН БОЛСОН.УЧРАЛ НАМБАРЫН БОНУС ХОЁР СОНГУУЛЬ ДӨХӨХӨӨР МАНАЙ ГЭР ХОРООЛЛЫГ ОНИЛЖ АВЧИХААД ИХ БАЙНАА МУУ ХОЁР ГӨЛӨГ ЗА ЯАХ ВЭ? ИРЭХ СОНГУУЛИАР ХҮРЭЭД ИР НАВС УНАГАГААД ӨГИЙ ЭСВЭЛ НАДАД МӨНГӨ ӨГВӨЛ БИ ГАРГАНАА ГЭР ХОРООЛЛЫН БАНХАР БИДНИЙГЭЭ БҮҮ БАСААРАЙ ГӨЛӨГНҮҮДЭЭ ЭНЭ ХАЛТАР ЖААЛУУД ЧИНЬ ИРЭЭДҮЙН МОНГОЛЫН ЭЗЭД ӨСӨЖ БОЙЖИЖ БАЙНА.

Холбоотой мэдээ

Back to top button