УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ШХАБ-ын гишүүн орнуудын уулзалтад Л.Оюун-Эрдэнэ биечлэн оролцоно

Киргиз улсын нийслэл Бишкек хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан 2023 оны аравдугаар сарын 25-26-ны өдрүүдэд болно.

Энэхүү хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцохоор төлөвлөж байна. Энэ үеэрээ тэрбээр, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян-тай уулзах юм.

Энэхүү уулзалтын бэлтгэл ажил болгож, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өчигдөр /2023.10.16/ Бээжин хотноо ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тай уулзсан байна.

Ташрамд, ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан нь жил бүр зохион байгуулагддаг. 2021 онд Казахстанд, 2022 онд БНХАУ-д цахим хэлбэрээр зохион байгуулагдсан хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button