Тойргийн нюанс: "Хотод ялахын тулд Д.Сумъяабазарыг нэр дэвшүүлэхгүй"

Eguur мэдээллийн агентлаг УИХ-ын 2024 оны сонгуулийн прогнозуудынхаа үргэлжлэл болгож, “Тойргийн нюанс” тайлбарламж агуулгыг хүргэж байна. Уг агуулгаар хэрсүү уншигчдадаа зориулан, тойргийн өрсөлдөөн ямар зорилгоор, хөшигний ард хэрхэн өрнөж, гаднах улс төрөө хийж буй талаарх нюансуудыг хүргэх юм.
Өмнөх бичвэрүүд:
"Тойргийн нюанс: Х.Баттулгын С.Ганбаатараар гангарч, Хангайн бүсэд МАН-ыг шахах төлөвлөгөө агуулгыг ЭНД ДАРЖ уншина уу.
Тойргийн нюанс: Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан С.Батболдтой тулж, Б.Дэлгэрсайханыг далд түших хувилбар агуулгыг ЭНД ДАРЖ уншина уу.
МАН дотор УИХ-ын 2024 оны сонгуульд Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Ц.Анандбазар зэрэг муу нэртэй дүрүүдээ нэр дэвшүүлэхгүй байх хувилбар яригдаж буй. Үүн дээр С.Батболд, Д.Сумъяабазар нэмэгдэж нэрлэгдэх болжээ. Мөн МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн "зуусан" Б.Энхбаяр, эмэгтэйчүүдээс Г.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, Ц.Мөнх-Оргил зэрэг нэлээд гишүүдэд мандат өгөхгүй байхаар яригдаж буй.
Гол нь, Нийслэлийн МАН-ын хорооны даргын хувиар 24 мандат удирдан ажиллах Д.Сумъяабазарыг нэр дэвшүүлэхгүй байх хувилбар нь өөрөө анхаарал татах өнцөг юм.
Д.Сумъяабазар 2020 оны УИХ-ын сонгуульд Нийслэлийн МАН-ыг удирдан орж, ялалт байгуулсан. Улмаар УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр улс төрийн шийдвэр гарган чөлөөлөгдөж, хотын даргаар очсон нэгэн юм. Тэрбээр хотын даргаар ажиллахдаа өнөөгийн удирдлага Х.Нямбаатарын хийж буй олон ажлын суурийг тавьж, бодлогын хувьд цэгцлэхэд анхааран ажилласан.
Нийслэлийн МАН-ын хороог 2018 оноос хойш тэргүүлж буй Д.Сумъяабазар өнгөрсөн онд хотын даргын ажлаа өгөхдөө уг улс төрийн албаа л үргэлжлүүлэх хүсэлтийг намын даргадаа тавьсан байдаг. Хөшигний ард тохирсноо нийтэд ч илэрхийлж, "Би хотын намын хороогоо өгөхгүй" хэмээж байв.
Гэвч ногоон автобусны хэрэг эдүгээ шалгагдаж, УИХ-ын түвшинд нээлттэй сонсгол явуулах асуудал хүлээгдсээр байна. Үүний гол буруутнаар Д.Сумъяабазар нэрлэгдэнэ. Нууцын зэрэглэлд худалдан авалтыг нь оруулж байгаад, хагас жил дамнуулан сунжруулахдаа хуучин автобус шахчихсан үйлдлийг олон нийт өршөөж үзэхгүй.
Энэ зүй бус ажилд Д.Сумъяабазар оролцоогүй байлаа ч тэр баг ахалж, хотыг тэр чигт нь даргалж байсан. Тэгэхээр буруутан л болох юм.
Эдүгээ олон нийт Оюутолгойн асуудлаар гурван шатны шүүх дамнан буруутай нь дэнслэгдсэн ч Дээд шүүх дээр цагаатгагдсан С.Баярцогтыг хүлээж авахгүй байна. Хуулийн салбарыг нэг хэсэг тэр чигт нь атгасан ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Яг ийм дүрүүдтэй ногоон автобусны асуудлаараа Д.Сумьяабазар зэрэгцчихээд байна.
Хөшигний ард намын удирдлагууд нь ногоон автобусны сонсголыг чадах хэрээр бүдгэрүүлж, Д.Сумъяабазарыг ял авахгүй байхад анхаарна гэдгээ амласан гэгдэж буй. Ингэснээр түүнд УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших мандат олгохгүй гэдгээ ч яг таг илэрхийлсэн гэгдэж байна. Гэхдээ өнгөрсөн сард Д.Сумъяабазар хотын МАН-ын хороог ахлан, сонгуульд оролцож, Х.Нямбаатар менежерээр нь ажиллахаа зарласан.
МАН-ын хувьд том зургаараа хотод ялах нь хамгийн чухал. Хүн амын олонх оршин суудаг бүсүүдэд ялж, олон санал авч гэмээнэ, жагсаалтын тоогоо ахиулна. Тэгэхээр нэг хүний хүсэл зоригийг хүндэтгэхээс илүүтэйгээр нийтээрээ ялах бодлогоо чухалчлах нюанс ч эндээс харагдана.
Хуучин бол хүнээ бодоод, нийтийн хүсэл, эмоцийн эсрэг шийдчихэж болдог байсан. Эдүгээ ийм дэнчин тавихад жагсаалт тэр чигээрээ нурах эрсдэл улс төрийн том намуудыг хүлээж байгаа. Дээрээс нь олон нийтийн санаа бодлыг эрс анхааран үздэг монголын, дэлхийн нийтийн жишиг хүчээ авсаар байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сайн бичжээ
Сумьяабазар булай хүүр чинь " Улаанбаатар хот үеийн үед ад үзэгдэж ирсэн"гэж чааж бнаа.Монголчууд нийс лэл хотоо хэзээ ч ад шоо үзэж байгаагүй!
Хуцдаг шаар вэ, тэнэг бөхчин ?! Битгий сонгоорой, бай ранд нь тавиарай !!!
Mangar bohoor yadiin
Сүхбаатар, Сумка 2 хоёулаа хулгайч хайран хугацаа, Нямбаа байсан бол нийслэл нилээн учраа олохгүй юу,
Үнэн шүү. Баярцогт , Сумьяабазар мэт нь жагса�##�тад орвол тэр нам будаа.
МАН ногоон автобусны хэргийн учрыг эртхэн олохгүй, сунжруулж, Сумкаг суг�##�ж авч үлдэх гэж оролдох нь эргээд өөрсдөд нь том аюул, дээр нь Сумкагаа нэр дэвшүүлбэл даарин дээр давс нэмсэн үйлдэл болно ш дээ, данх тэнэг тэнэг гэхэд арай тэгж тэнэгтэхгүй байлгүй дээ
Сумьяабазарыг нэр дэвшүүлбэл МАН будаа болноо. Иймээс Сумьяабазараас нийслэлийн намаа ч сонгуулиас өмнө авах нь зөв шүү Оюунка Ерөнхий сайдаа. Тэгэж байж нам ч арай уначихгүй үлдэх байх шүү
Зайлуул нүдний шил сах�##� үс гээд ёстой бн аа бн.ямар ч боловсрол үгүй байж дээшээ зүтгээд байдаг тэнэг гэхэд дэндүү тэнэг хүүр шүү. Аягүй бол шорон шаах нь дээ сумкаа яах уу хөө
МАНАЙ НУТГИЙН МИНЬ САЙХАН АВАРГА НААД САХАЛ ҮС ГЭЗЭГ ЧИНЬ ТӨӨРСӨӨР ТӨРӨЛДӨӨГИЙН БАЛТ ЦАРАЙЛААД ЯАЦЫН БЭ? НААД МУУХАЙ УЛС ТӨРӨӨ ОРХИОД ХУЖИРТ СУМАНДАА ХҮРЭЭД ИРЭЭЧДЭЭ ХУРГАТАЙ ХОНЬ ТУГАЛТАЙ ҮНЭЭ СУВАЙ ГҮҮ ӨГЬЕ МАНАЙ СУМАНД ТАМИРЫН БАГШ ХИЙГЭЭД САЙН БӨК ТӨРҮҮЛЭЭТЭХ БҮР ЮМАА ОРХИОД НААШИЛАА АВАРГАА
Энэ нүүрс ждш иргэдиин автобусыг хуучнаар сольж нүгэлт ашиг олдог авилгач өлөн хулгаачуудын нэг сусбузар сүхбузрууд юун сонгууль шудрага ниигэмтэй улс оронд �##�ь эрт шоронд биздээнам дагсан өлөн хулгаачид эсвэл эрх мэдэлтэй баячуудан ялгүй зүгээрл жоохон торгуулсан болдог хогиин үе дуусах үе ирэх болтугай бурхан минь гэх нь их болсондооо л�##�руудаа
Ман намын бууны нохой болждээ танай сайт
Гишүүн болохоосоо татг�##�заж хонжоо харж, хотын дарга болсон хүн дахин нэр дэвших шившиг. Ядаж байхад хариуцаж хийсэн ажил нь нуль будлиан.
Амарбаясг�##�ан минь чи Энхбаярыгаа зуух хэрэггүй дээ ! АН-ыхан чухам ийм "зуулт"наас болоод л түмэн хэсэг болтлоо хагарч байгааг харахгүй бна уу ?!
Сумъяабазарыг дэвшүүлээчээ...ард түмэн өөрсдөө дүнгээ тавина. Сонгогдвол тэр л биз. Мандат өгөхгүй байв�##� бие даачихаа. Данхын түмэн булхайг тоочоод өг
Хамгийн хумсаа нуусан муур шиг хулгайч чинь Амарбаясг�##�ан