УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Лаосын Ерөнхийлөгч манай улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрөгч 2023 оны арваннэгдүгээр сарын 05-07-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад төрийн айлчлал хийгээд ирсэн билээ.

Айлчлалын үеэр БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-тэй албан ёсны хэлэлцээ хийж, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан, Ерөнхий сайд Сонсай Сипандонг нартай тус тус уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байдаг. Тухайн үед:

  • “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНАЛАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсан 
  • “Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр” байгуулсан
  • “Байгалийн нөөц, байгаль орчныг хамгаалахад хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулсан.

Тэгвэл энэхүү айлчлалын хариу болгож, манай улсад БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит айлчлал хийх ажээ. Одоогоор яг хэзээ гэдэг нь тодорхой болоогүй байгаа бөгөөд удахгүй айлчилна гэдэг мэдээлэл байна.

У.УЯН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button