Нийгэм мэдээ

Нийтийн ариун цэврийг өрөөг соёлтой ашиглаж хэвшицгээе

"Ариун цэврийн өрөө засвартай байна" гэсэн тайлбартай та олон удаа таарч байсан уу. Улаанбаатар хот өнөөдөр 1.5 сая хүн амтай. Ариун цэврийн өрөөний хэрэглээ хүний байнгын хэрэгцээ. Иргэдийн соёлгүй үйлдлээс болж байгууллагууд ариун цэврийн өрөөгөө ашиглуулахаас татгалзаж, нийслэлээс гаргасан журмыг хэрэгжүүлж чадахгүйд хүрчээ.

Нөгөөтэйгүүр, өнөөдөр манай хотод нийтийн ариун цэврийн өрөө хүрэлцээгүйгээс гадна ашиглагдаж байгаа нь байнгын цоожтой байна.

Уг нь хоёр жилийн өмнө НИТХ-ын 23 дугаар тогтоолоор “Нийтийн бие засах газрын төлөвлөлт байгуулалтад тавигдах техникийн шаардлага” хотын стандартыг баталж, энэ оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдүүлэхээр заажээ. Гэвч энэхүү тогтоол манай хотод бүрэн ажил хэрэг болж чадаагүй юм. Нийслэлд цөөн тооны ариун цэврийн газар байгуулагдсан атлаа огт ажиллахгүй хэвээр байна. Иймээс иргэд үйлчилгээний байгууллагуудын хаалгыг татах болсон.

Эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д “Худалдаа, үйлчилгээний байгууллага нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан, үйлчлүүлэгч чөлөөтэй ашиглах боломжтой ариун цэврийн өрөө, гар угаах хэрэгсэлтэй байна” гэж заасан байдаг. Хууль, журмаа албан байдлаар нутагшуулъя гэвэл иргэдийг бүх нийтээр нь соёлжуулах шаардлага бий бололтой.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-26 15:28

CU GS овоо та�##�агдан жорлонтой байсан одоо бас завсар ажиллахгүй энэ тэр гэдэг болоод байна хамгиин мөнгөтэй засварт хотойхгүй банкууд бол байнгын засвартай ШТС банкуудын 00-ийг ажиллуулдаг болгомоор байна

Зочин
Зочин
2024-09-26 15:43

Хувийн Үйлчилгээний газрууд жорлонгоо нээвэл дэлхий цөмөрч нар баруунаас гарна. Их сайндаа 2-3 хоног болоод хүн оруулахгүй.

Зулаа
Зулаа
2024-09-26 17:51

Манайхан өөрсдөө нийтийн 00-оо цэвэрхэн ашиглахгүй болохоор хаах нь аргагүй шүү дээ! Нүхийг олоод шээж, баачихгүй, хэрэглэсэн цаасаа хогийн саванд нь хийчихгүй, хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэлээ хумхичихгүй, тамхи татаад, крантаа хаахгүй болохоор хэн дуртай оруулах вэ дээ! Арай л дэндүү заваан хэрэглэдэг!

Зочин
Зочин
2024-09-27 09:00

Хүн хаана амьдарч байгаа нь хамаагүй эхлээд ариун цэвэр уга�##�гыг өрөөг шийддэг. Манайхан сайн гар утас, ганган машин сонгодог. Хүн төрөлхтөн бидэ суултуурт шилжээд удаж байхад бид цаас хэрэглэж баас үнэртүүлсээр явна.

Холбоотой мэдээ

Back to top button