"Австралид алга болсон монгол эмэгтэйг зургаа хоног эрэн хайж байна"
Австралийн Саутбэнк хотод амьдардаг Номин гэх Монгол эмэгтэй алга болсон талаар бид өмнө нь Викториа мужийн цагдаагийн албаны мэдэгдлээс эш татан мэдээлсэн.
Тодруулбал, Аравдугаар сарын 08-ны өдөр тус мужийн цагдаагийн хэлтэс албан ёсны цахим хуудсаараа дамжуулан Номин гэх 28 настай монгол эмэгтэй сураггүй алга болсон талаар мэдэгдэж, олон нийтийг эрлийг ажилд оролцохыг уриалсан юм.
Харин энэ талаар Мельбурн хотын цагдаагийн мэдээ мэдээллийн сайт “Сураггүй алга болсон Номин гэх монгол эмэгтэйг олохын тулд цагдаа нар олон нийтээс тусламж хүсэж байна. Эмэгтэй хамгийн сүүлд аравдугаар сарын 06-ны 14:00 цагийн орчимд Саутбэнк хотод харагдсан. Номин нь 152 см өндөр, хар үстэй, ази төрхтэй. Тэрбээр Мельбурн хотын CBD бүсэд байнга очдог. Иймд дээрх эмэгтэйг харсан хэн нэгэн мэдээлэл ирүүлэх байх гэж найдаж бид түүний зургийг нийтэд дэлгэж байна” гэсэн юм.
Тэгвэл бид дээрх мэдээллийн дагуу Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас аравдугаар сарын 08-ны өдрөөс эхлэн эрэн хайх ажиллагааны талаар тодруулсан боловч хариу мэдээлэл өгсөнгүй. Улмаар Мельбурн хотын баруун цагдаагийн газартай холбогдож монгол эмэгтэйн талаар асуухад, “Эмэгтэйг эрэн хайж байгаа. Бид эрэн хайх явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Мөн Номин гэх эмэгтэйн ар гэрийнхэн түүнийг хэл сураггүй алга болж байгаагүй. Холбогдолгүй явах, гэрээсээ зугтах зан чанарын асуудал түүнд байхгүй гэснээс тус мужийн цагдаагийн газар эрлийн ажлыг эхлүүлсэн байна.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Олдоогүй юмуу