Top StoriesСурвалжилга

Сурвалжилга: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн усжуулалт, цахилгаангүй, өнгө үзэмж нь улам мууджээ

Улс үндэстэн болгон өөрийн гэсэн цэцэрлэгт хүрээлэнтэй байдаг. Тэр ч бүү хэл нэг хотод нэлээд хэдээрээ байх нь бий. Бүр хот нь тэр чигээрээ цэцэрлэгт хүрээлэн шиг байдаг. Тэгвэл үүний нэгэн адилаар Улаанбаатар хотод дэлхийн хотуудын жишгээр иргэдээ амарч зугаалж, чөлөөт цагаа зөв, аятай тухтай өнгөрөөж байх газартай болгож, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан гэдэг.

Гэтэл өнөөдөр хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа цэвэр агаарт зөв боловсон өнгөрүүлэх цор ганц газар нь тэр болсон. Гэтэл шарилжаар дүүрсэн, дэд бүтэцгүй зарим талаараа эрх мэдэлтнүүдийн хараанд өртөж зөвхөн мөнгө угаагаад байна уу даа гэсэн иргэдийн бухимдал жил ирэх тусам л нэмэгдэх болж. Тиймээс энэ удаагийн сурвалжилгаараа нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэнгийн арчилгаа цэвэрлэгээ, жил бүр улсаас төсөвлөдөг санхүүжилт ҮЦХ-нд бодитой зарцуулагдаж байгаа зэрэг асуудлыг хөндөхөөр болсон юм.

Өдрийн 15.00 цаг

-Жил ирэх тусам хөгжин дэвшдэг байтал, улам доройтдог. Улсын төсвийг юунд зарцуулдаг вэ-

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн эл хуль, тамхины иш сандал доогуур хөглөрч, энд тэндгүй хөглөрсөн хог хийсч байгаа дүр зураг биднийг угтав. Уг цэцэрлэгт хүрээлэнгийн цөөн хэдэн сандалд хэсэг залуус бөөгнөрч, яриа өрнүүлж харагдана. Зарим нь татсан тамхины ишээ шууд л газар шидэж харагдана.

Цэцэрлэгт хүрээлэнд ярилцаж суусан Б.Буянсүх гэх залуу “Гэрт хамгийн ойрхон байдаг болохоор ихэнхдээ найзуудтайгаа ирж суудаг. Гэхдээ удаан суухаар шороо тоос босоод, зам талбай нь эвдрэлтэй, бие засах газар нь бохир зэрэг асуудлууд тулгардаг. Бид өнөөдөр юм яриад сууж буй энэ цэцэрлэгт гэхэд тамхины иш, ил задгай бие зассан байдал их муухай харагдаж байна шүү дээ. Би ч гэсэн хааяа ил задгай шүлсээ хаядаг. Шүлсээ огт хаядаггүй гэж худлаа хэлэхгүй ээ. Гадуур явж байхад залууст зориулсан суух газар тун хомс байдаг. Чөлөөт цагаа өнгөрүүлэх, салхилах Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, гэрэлт гудамж гэсэн хоёрхон газартай. Гэтэл энд ирэхээр “Нарантуул-3” зах  болсон юм шиг л дүүрэн барааны худалдаа байдаг байсан. Одоо хүйтрээд ганц хоёрхон л газар ажиллаж байна. Гэр бүлээрээ салхилах, амрах ямар ч боломжгүй” тухай ярьсан юм.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн харуул: "Нэг хүнд 7-8 га газрын арчилгаа, цэвэрлэгээ, тордлогоо ногддог. Хэдэн усны машин байсан тал нь эвдэрчихсэн. Нэг хогийн машин аваад өгөх ч сэтгэлгүй, автомат усжуулалт, цахилгаанаа ч шийдэж өгөхгүй их л хэцүү байдалтай байдаг. Дээрээс нь манайхыг зориод ирж байгаа иргэд ариун цэврийн өрөөг байнга асуудаг. Гэтэл яг үнэндээ байгаа дөрвөн нойл нь бүгд цоожтой.

Иргэдээс дугуйн зам хагархай байна, битүү тоосжилттой байна зэргээр их л гомдол санал хэлж байдаг. Гэхдээ би ямар нөлөөлөх хэмжээнд хэлж чадах биш дээ “харин тийм ээ” гээд л өнгөрдөг"

Харин уг цэцэрлэгт хүрээлэн дундуур явж байсан Шинэ иргэншил дээд сургуулийн  нэгдүгээр курсийн оюутан Л.Хүслэн ярихдаа “Оюутан залуусын хувьд найз нөхдөөрөө суугаад яриа өрнүүлэх орчин үнэхээр ховор. Гадна талбайн цэцэрлэгт суухаар хог хаягдал нь асгарчихсан, архи уудаг гэр оронгүй хүмүүс цуглардаг гээд суух боломж үнэндээ байдаггүй. Тиймээс хотод маань ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн олон байгаасай. Тэр хэрээрээ арчилгаа, цэвэрлэгээг тогтмол хийж байгаасай гэж хүсдэг. Харин хамгин сүүлд баригдсан Рио Тинтогийн цэцэрлэгт хүрээлэн их шинэлэг бас их тохилог санагдсан. Манай үндэсний цэцэрлэгт хүрээлэн тийм болох бүрэн боломжтой шүү дээ. Ядаж л улсын төсвөөс мөнгө авдаг юм билээ. Манай гэрийнхэн тэгэж ярьж байсан юм. Гэтэл яагаад одоог болтол яг л хэвээрээ байгаад байгааг огт ойлгодоггүй” гэлээ.


ҮЦХ 2024 онд улсаас 5 тэрбумын төсөв авсан. Гэтэл нүдэнд харагдаж, гарт баригдах зүйл байсангүй

Бид цааш цэцэрлэгт хүрээлэнг бүтэн тойрч үзлээ. Хамгийн наад захын жишээ гэхэд л ариун цэврийн байгууламжийн асуудал учир дутагдалтай байгаа нь шууд л мэдрэгдэв. Эргэн тойрноо анзаараад харах юм бол төв хэсэгт хоёр, зах хавьцаа нэг гээд нийлээд гурван ОО л харагдана. Гэхдээ энэ гурвын зөвхөн нэг нь л ажилладаг, 300 төгрөгийн хураамжтай байлаа. Ингээд цаашлаад мөн л энд тэндгүй шон, хашаа уначихсан байдалтай, хүүхдийн тоглоомын талбай нь стандарт бус аюултай зэрэг олон асуудлууд энэхэн мөчид ар араасаа харагдаж байгаа нь харамсалтай. Гэхдээ ганц авах зүйл нь өнгөрсөн онд хүмүүсийн хэл ам болж, шүүмжлэл дагуулаад байсан "КFC"-ийн 10 жилийн ойн хүрээнд 2.5 тэрбумаар байгуулагдсан талбай л харагдаж байлаа.

Гэтэл үндэсний цэцэрлэгт хүрээлэнд улсаас жил болгон мөнгө төсөвлөдөг. Өнгөрсөн жилийн тухайд улсаас 4.8 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд 4.6 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй ажиллажээ. Урсгал зардлыг нь харахад, ажилчдын даатгал, тээвэр шатахуун, интернетийн төлбөр, шимэгч амьтдын устгал, ариутгал гэх мэтчилэн зүйлсүүдэд зарцуулсан байна.

Харин 2024 оны төсвийн тайлан гараагүй байгаа бөгөөд энэ онд нийслэлийн төсвөөс таван тэрбумыг төсөвлөөд байгаа юм. Гэтэл одоогийн байдлаар эл хуль зэлүүд талбай, өнгө нь гундсан сандал, төхөөрөмж, асдаг эсэх нь мэдэгдэхгүй хэдэн гэрлийн шонтой энэ оныг дуусгах нь.


-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн тав дахь эмэгтэй даргын нүүрийг үзэж байна-

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг үеийн үед эмэгтэйчүүд удирдаж ирсэн. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг анхны дарга. Улаан шороо бужигнасан уудам газрыг цэцэгт ногоон тал болгосон гавьяатай. Тиймээс "Эко" хатагтай нэр аваа биз ээ. Ардчилсан засгийн үед ҮЦХ-гийн даргаар томилогдсон Д.Алтанцэцэг хатагтай ч намчирхаж, улстөржилгүй аятайхан авч ирсэн. Араас нь "Нарантуул" захын эзэн Б.Сайхансамбуугийн охин С.Эрдэнэтуул ҮЦХ-г удирдсан. Оксфорд төгссөн хүн арай л өөр гэж иргэд ам сайтай байсан. Угаасаа ҮЦХ-гийн ажил олны нүдэнд ил байдаг. ҮЦХ-гээр ороход хуурай шороотой Улаанбаатараас өөр орчин, чийг дааж, ургамал ногоо үнэртсэн, хаа сайгүй ногоон хувцастай хүмүүс ажилладаг, ургамал ногоо үнэртсэн Улаанбаатарын ганц "уушги тэтгэгч" газар байлаа. Байлаа гэхийн учир ч бий. С.Эрдэнэтуулыг "ҮЦХ-г хүрээлэнг "Нарантуул" зах болголоо гэж нам дотроосоо шүүмжилсээр авч "хаясан". Оронд нь Ү.Оюунзул гэгч ногоон торгон дээлээр гоёсон ганган хүүхэн ирж хэсэг л бужигнуулж хэл ам дагуулсан. Хамгийн сүүлд өнгөрсөн есдүгээр сард Ё.Нямжав гэх мисс бүсгүй томилогдсон. Намын үй олон хүүхнүүдээс шилэгдэж ирсэн хүүхэн ажиллах гэж үзүүлээд өгөх байлгүй гэтэл байдаггүй, таг. Гэхдээ л тэр ажлаа аваад тав ч хоноогүй байхдаа өмнө нь ажиллаж байсан Ү.Оюунзулыг өнгөрсөн дөрвөн жил ажиллахдаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийнхнийг хогны машингүй, усжуулалт, цахилгаанаа шийдэж чадаагүй 12 жил болсныг илчилж, одоогийн байгаа цэцэрлэгт хүрээлэн орчин үеийн цэцэрлэгт хүрээлэн болоход хол байна гэсэн байр сууриа нийгмийн сүлжээгээрээ хүчтэй илэрхийлээд буй.

Сэтгүүлчийн тэмдэглэл: ҮЦХ нь 973 га буюу Азидаа зургаадугаарт ордог том газартай цэцэрлэгт хүрээлэн. Дээрээс нь улсын төсвөөс хамгийн багадаа л 5 тэрбум төгрөгийг гаргаж өгч байгаа. Тэгэхээр бидэнд энэ том талбайг ашиглаж нийслэл хотынхоо иргэдэд зориулсан маш гайхалтай ногоон байгууламжийг бүтээх нөөц бололцоо боломж бий гэсэн үг. Гэтэл намын халаа сэлгээгээр богино хугацаанд хольж солигдсон дарга нарын нүүрийг үзэж, олигтой ч бүтээн байгуулалт хийхгүй байгаа нь хамгийн харамсалтай. Анх байгуулагдахдаа арай ч ийм байгаагүй санагдана. Бидэнд өнгөрсөн жилүүдэд хөгжин дэвших боломж байсан хэдий ч цөөхөн хэдхэн эрх мэдэлтэй хүмүүсийн гарт ордог гэдгийн тод жишээ ердөө л энэ шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
36 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 18, 2024 08:32

Яг үнэн.

Бодит үнэн
Бодит үнэн
10 сар 18, 2024 08:53

Хэн дарга байх нь тийм чух�##� биш болсон нь түүх болж. Анх их гоё дэлхийн улс орнууд шиг зураг төлөвлөөд цаасан дээр , баян ядуу гэлтгүй очино гэж эхэлсэн биз. Одоо та нар ямар баян хүн за бүр сайд нарын хүүхэд эхнэрүүд цэцэрлэгт хүрээлэнгээр явж байхыг харсан уу . Жирийн өдрүүдэд шүү. Ийм байхад яаж аятайхан болох вэ? Өөрсдөөсөө асуучих ямар нийгэмрүү явж байна сайн хараадах . Удахгүй тогших ха�##�гагүй болчих вий дээ

Зочин
Зочин
10 сар 18, 2024 09:42

ШОРЛОГЧИДООС АВИЛГАЛ АВААД ТЭР ХАВИЙН ИРГЭДИЙГ ХОРТ УТААГААР УГЖААД УДАЖ БАЙНАДАА БАЙНГА ГАШУУН УТААГААР ХОРДУУЛДАГ ХҮМҮҮС ГОМДОЛ МЭДҮҮЛДЭГЛ ГЭСЭН АЙМШИГТАЙ АМЬ БӨХТЭЙ ШОРЛОГНЫ ХАХУУЛЬ

Зочин
Зочин
10 сар 18, 2024 10:06

00 ын асууд�##� 1 шүү олон үнэгүй байх ёстой байхаа тэхгүй бол гадуур заваарах байлгүй. г�##� хөс хиншүүгүй түргэн хоол эсвэл арай том суурин хоолны газар бав�##� зүгээр үү

Зочин
Зочин
10 сар 18, 2024 10:23

4-ийн 4 эмэгтэйн гар дамжсан юу ч байсан өөдлөхгүй л дээ

Зочин
Зочин
10 сар 18, 2024 10:28

Мэргэжлийн хүн удирдах ёстой. Намын хүмүүс, гоё ганган эмэгтэйчүүд удирдаж чадахгүй нь харагдлаа. Татвар төлөгчдийн хайран мөнгө үргүй хаягдаж бна даа

Иргэн
Иргэн
10 сар 18, 2024 19:25
Reply to  Зочин

Яаг тийм л бн

Зочин
Зочин
10 сар 18, 2024 10:37

5 тэрбум бага л юм байна

Зочин
Зочин
10 сар 18, 2024 11:18

За лав л хүйсний та-л дээр тухайлан хэлбэл жэндрийн асууда-л дээр гомдоллох юм байхгүй л юм байна, тийм үү!

Зочин
Зочин
10 сар 18, 2024 11:37

Saihansambuugiin ohin darga bolj ireed l zah shig bolgoson doo. Uudeer ni shorlog, jijig baraa zardag naimaachid ih bolson. Daraa ni Oyunzul gedeg huuhen ireed samarsiin bishuu.

Ккккк
Ккккк
10 сар 18, 2024 12:18

Ерөөсөө монголчууд ямарваа нэгэн зүйлийг арчиж зүлгэж, цэвэрлэж, өөд нь татна гэсэн ойлголт байхгүй. Арай ядан гэрээ л хааяа цэвэрлэдэг байх

Зочин
Зочин
10 сар 18, 2024 12:38

Цэцрлэгч нарын ц�##�ин бага, ажил хүнд байгааг хотын дарга онцгой анхаарч үзэх, тэдэнтэй биечлэн уулзах. Хөдлмөрийн хэвийн бус нөхцөлд хамаарах суудлыг хөдөлмөрийн яам шийдэх хэрэгтэй. Хушуур, ундаа, шорлог гм худ�##�дааны хүрээлэн болсныг засах хэрэгтэй. мөн цементэн т�##�бай, элдэв хөшөө дурсг�##�ыг багасгаөх, цэцрлэгжүүлэлтийн техник хэрэгсэлийг орчин үеийн болгох гм хийх ажил маш их байна.

Гэрэл
Гэрэл
10 сар 18, 2024 13:37

Уг нь ажил хийх сэтгэлтэй хүнд бол улсын төсвөөс өгч байгаа мөнгө нь чамлахааргүй л юм байна ш дээ.сэтгэлгүй хүний нүд сохор гэдэг ардын үг бий.дан л эмэгтэй хүмүүс удирдаж байсан хирнээ ийм арчаагүй ажиллаж ирсэн нь ахуйн доройтолтой.сэтгэлгүй.хоосон чамирахсан.эмэгтэйчүүд байсан нь хүрээлэн орохоор харагддаг.сэтгэл зүрхтэй хүн байсансан бол газраас их юм �##�га.эмэгтэйчүүд минь та нарын хүүхдүүд энд ирнэ гэдгийг мэддэггүй юмуу.гунигтай харамс�##�тай

Гаа
Гаа
10 сар 18, 2024 16:03

Гаа

Гаа
Гаа
10 сар 18, 2024 16:06

Хуушуур Шорлогны утаанд мансуурч байна даа !!!

chimgee
chimgee
10 сар 18, 2024 16:12

ali neg namiin bugsiig aliig ter gehevdee !

Зочин
Зочин
10 сар 18, 2024 17:12

Үс нь урт, ухаан богино хүмүүс, нүүрэндээ замаск нялхаас өөр шидгүй

зочин
зочин
10 сар 18, 2024 19:02

Маш зөв сэдэв хөндөж одоо араас нь эрээд сураад дарга хүүхнүүдийг ажилд нь оруулахгүй бол бэлэгэнд явдаг адбан туша�##� түүнийг дагасан үнэгүйдэл энэ байгууллагыг нэрвэсэн. Олон хувь хүн байгууллага сэтгэл зүтгэл өөрийн хөрөнгөөр энд мод тарьж бүтээн байгуул�##�т хийдэг ч тордож авч явдаггүйгээс үнэгүйдээд үргэдээд дуу�####�г.

Иргэн
Иргэн
10 сар 18, 2024 19:24

Мэргэжлийн сургууль төгссөн хүнээ нам хамаарахгүй тавиасай үнэхээр харамс�##�тай уб -т хамгийн хэрэгтэй байгаа ажил юмсан

Иргэн
Иргэн
10 сар 18, 2024 19:27

ХОТ анхаар�##� тавиач ээ

Зочин
Зочин
10 сар 18, 2024 19:31

Няамкаа сонсоо

Зочин
Зочин
10 сар 18, 2024 22:04

тэнэг авнай нар ажил хийхгүй тийм их мөнгийг яадаг юм болоо ш�##�г�##�т оруулах хэрэгтэйм бна даа

Зочин
Зочин
10 сар 19, 2024 13:24
Reply to  Зочин

Шудрага,дайчин хүнийг даргаар тавиач?

Буяннэмэх
Буяннэмэх
10 сар 19, 2024 20:25

Оюунзул юу ч хийгээгүй
Компаниудаас баахан мөнгө авсан. Мисс Нямжав харинм хийнэ шүү

Tumur
Tumur
10 сар 19, 2024 20:59

Sain bna uu? Явган хүний зам уруу мод х�##�ьж ургаад явахад хэцүү, бас шарилж, гүүрэн доогуур дүүрэн хог, ундааны сав, ер нь сүүлийн 2 жил огт юм хийгээгүй, хүмүүс сайн дураараа хамга�##�ж, хайрлаж бна.

Зочин
Зочин
10 сар 19, 2024 21:03

Yo ter 00ig ni arai yu xeddvgeer zuun bilee setgel alag zovxon mongig ni idex gesen darga nar bj

Зочин
Зочин
10 сар 20, 2024 04:14

Энэ газар нь Улаанбаатарчуудыг цэвэр усаар хангадаг усны эх үүсвэр тул огт цэцэрлэгт хүрээлэн байж болохгүй. Хууль тогтоомж зөрчиж байгуулсан тул энд нэг ч хүн оруулж болохгүй. Цэрэг цагдаагаар хамга�##�уулах усны онцгой хамга�##��##�тын бүс

Иргэн
Иргэн
10 сар 20, 2024 06:26

Уншаад л ой гутаж байна. Үнэхээр арчаагүй авгайчууд юмаа. Толгой хоосон, �##�бан туша�##�ын хэнээтэй. Тэр их мөнгийг юунд зарцуулсныг нь ил гаргах хэрэгтэй. НИТХ-д өрсөлдсөн, ялсан, унасан улсууд удирдах ёстой газар уу. Нямжав гэгч хүүхэн өөд нь татах ажлаа эхлээч дээ, ажил хийх чадварыг чинь цаг хугацаа харуулна даа...

Уранжаргал
Уранжаргал
10 сар 20, 2024 12:05

Цэцэрлэгт хүрээлэнгийн машины зогсоол үнэтэй хүүхдээ аваад очиж байгаа хүмүүс л очдог газар биз дээ.
Хүүхдэд зориулсан газар үнэтэй байх �##�ба байгаа юу. Гадаа зогсоолынхоо үнийг буулгаачээ

Зочин
Зочин
10 сар 20, 2024 13:58

Ийм сэтгэлгүй шун�##�ын туйл болсон �##�масуудыг АТГ ш�##�гах хэрэгтэй

Зочин
Зочин
10 сар 20, 2024 14:44

Сараа даргын үед цэцэглэж байсан

Авгайцуул бүгд л хулгайч
Авгайцуул бүгд л хулгайч
10 сар 20, 2024 15:17

сэтгэхүйтэй хөгийн дарганцарууд байсан, тэд л бүх мөнгийг нь хувьдаа машин, гут�##� цүнх аваад цус�##�сан. Одоо тэгээд бүгд ахин дэвшээд Улсын их хулгайчуудын дамжаанд сууж зэрэг дэвээ дээшлүүлж буй.

Уншигч
Уншигч
10 сар 20, 2024 18:48

Сэтгэлгүй шунахай хүмүүсээс их юм ш�##�тга�##�на

Зочин
Зочин
10 сар 20, 2024 22:16

Таван луйварчин тамтаггүй болтол нь дээрэмдсэн газар даа.

зочин
зочин
10 сар 21, 2024 14:06

ҮЦХ- гэсэн нэрний ард мөнгө угаах идэж уух ажил яваад л байна даа.......

Egshigt ay
Egshigt ay
11 сар 4, 2024 13:36

????????????????????????????????????????????❄⚡????????

Холбоотой мэдээ

Back to top button