НИЙГЭМНийгэм мэдээ

Сүүлийн таван жилд 1601 хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болжээ

2020-2024 онд насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийн улмаас 1601 хүн өртөж хохирсон байна.

Тус төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ.

Тодруулбал, 1553 эмэгтэй, 77 эрэгтэй хүүхэд уг хэргийн хохирогч болсон байна. Хохирогчдыг нийгмийн байдлаар нь авч үзвэл 1320 сурагч, 21 сургууль завсардсан, 60 оюутан, бусад 229 хүүхэд байсан аж.

Дээрх тоон баримтыг хуулийн зүйл ангиар задалбал,

Эрүүгийн хуулийн 12.1.2.1 арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэрэг

  • 2020 онд - 66
  • 2021 онд - 78
  • 2022 онд - 82
  • 2023 онд - 123
  • 2024 онд - 119

Эрүүгийн хуулийн 12.1.3. Энэ гэмт хэргийн улмаас ураг зулбасан, эсхүл арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон; гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ зүйл ангиар

  • 2020 онд - 21
  • 2021 онд - 15
  • 2022 онд - 19
  • 2023 онд - 18
  • 2024 онд - 8

Эрүүгийн хуулийн 12.1.4.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ зүйл ангиар

  • 2020 онд - 138
  • 2021 онд - 171
  • 2022 онд - 222
  • 2023 онд - 212
  • 2024 онд - 247

Эрүүгийн хуулийн 12.2.2 Энэ гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ зүйл ангиар

  • 2020 - 2
  • 2021 - 1
  • 2022 - 3
  • 2023 - 3
  • 2024 - 7

Эрүүгийн хуулийн 12.2.3.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ зүйл ангиар

  • 2020 онд - 6
  • 2021 онд - 7
  • 2022 онд - 7
  • 2023 онд - 9
  • 2024 онд 17 этгээд дээрх зүйл заалтад хамаарах хэрэг үйлдсэн байна.

Тус төрлийн гэмт хэргийн илрүүлэлт зүйл ангиас хамааран 14.3-100 хувьтай гарчээ.

Харин насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийн улмаас үр хөндүүлсэн болон төрсөн хүүхдийн тоо 2020-2024 онд 15.141-т хүрсэн тухай ХЭҮК-оос мэдээллээ.

Насны бүлгийг хоёр хуваан авч үзвэл

2020 онд

  • 10-14 насны хүчиндэх гэмт хэргийн хохирогч 11 хүүхэд үр хөндүүлж, 30 нь хүүхэд төрүүлжээ
  • 15-19 насны 2934 хүчиндэх гэмт хэргийн хохирогч үр хөндүүлж, 675 нь хүүхэд төрүүлжээ

2021 онд

  • 10-14 насны хүчиндэх гэмт хэргийн хохирогч 18 хүүхэд үр хөндүүлж, 35 нь хүүхэд төрүүлжээ
  • 15-19 насны 2553 хүчиндэх гэмт хэргийн хохирогч үр хөндүүлж, 618 нь хүүхэд төрүүлжээ

2022 онд

  • 10-14 насны хүчиндэх гэмт хэргийн хохирогч 22 хүүхэд үр хөндүүлж, 41 нь хүүхэд төрүүлжээ
  • 15-19 насны 2386 хүчиндэх гэмт хэргийн хохирогч үр хөндүүлж, 587 нь хүүхэд төрүүлжээ

2023 онд

  • 10-14 насны хүчиндэх гэмт хэргийн хохирогч 24 хүүхэд үр хөндүүлж, 40 нь хүүхэд төрүүлжээ
  • 15-19 насны 2074 хүчиндэх гэмт хэргийн хохирогч үр хөндүүлж, 571 нь хүүхэд төрүүлжээ

2024 онд

  • 10-14 насны хүчиндэх гэмт хэргийн хохирогч 23 хүүхэд үр хөндүүлж, 69 нь хүүхэд төрүүлжээ
  • 15-19 насны 1931 хүчиндэх гэмт хэргийн хохирогч үр хөндүүлж, 499 нь хүүхэд төрүүлжээ

Ашигласан эх сурвалж: ХЭҮК-оос гаргасан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын 24 дэх илтгэл

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button