Танилц: Орон нутгийн нөхөн сонгуулиар шилжилт хөдөлгөөн хязгаарлах аймгууд

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийг 2025 оны зургаадугаар сарын 22-ны өдөр явуулна.
Орон нутгийн нөхөн сонгууль хийх аймгууд болон мандатын тоог дараах линк дээр дарж үзнэ үү.
“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийн дагуу зөвхөн нөхөн сонгууль явуулах тухайн хэсгүүдэд иргэний шилжилт хөдөлгөөнийг 2025 оны дөрөвдүгээр сарын 23-наас эхлэн зогсооно.
Шилжилт, хөдөлгөөн зогсоох аймаг, сумдууд:
- Баянхонгор аймаг,
- Дархан-Уул аймаг,
- Баян-Өлгийн аймгийн Ногоон нуур сум,
- Булган аймгийн Баян-Агт, Бугант, Бүрэгхангай, Гурван Булаг, Дашинчилэн, Орхон, Рашаант, Сайхан, Хишиг-өндөр, Хутаг-Өндөр зэрэг 10 сум,
- Говь-Алтай аймгийн Бугат, Эрдэнэ сум,
- Говьсүмбэр аймгийн Шивээговь сум,
- Дорноговь аймгийн Айраг, Дэлгэрэх, Сайхандулаан сум
- Дархан-Уул аймгийн Шарын сум
- Дорнод аймгийн Баяндун, Хөлөнбуйр сум,
- Дундговь аймгийн Адаацаг, Сайхан-Овоо, Өлзийт сум,
- Орхон аймгийн Баян-Өндөр сум,
- Өвөрхангай аймгийн Нарийнтал сум,
- Сүхбаатар аймгийн Халзан сум,
- Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Баруунбүрэн, Жавхлант, Орхонтуул, Сайхан, Сүхбаатар, Шаамар сум
Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ гэж хуульчилсны дагуу нөхөн сонгууль явуулах тухайн хэсгүүдийн иргэний шилжилт хөдөлгөөнийг 2025 оны зургаадугаар сарын 23-ны өдөр сэргээх юм.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.