НИЙГЭМ

Цахим бодлогын түр хорооны ажлын хэсэг хэлэлцүүлэг зохион байгууллаа

Цахим бодлогын түр хорооны ажлын хэсэг “Мэдээлэл технологийн салбар дахь хүний нөөцийн хөгжлийн бодлого”-ын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт энэ салбарын төрийн болон ТББ, хувийн хэвшил, судалгаа, боловсролын байгууллага, их, дээд сургуулийн төлөөллүүд хүрэлцэн ирж оролцлоо. 
Миний бие хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “төгсөгчид болон хөдөлмөрийн зах зээлийн уялдаа холбоо, өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлага, хурдацтай өөрчлөгдөж байгаа энэ цаг үед хэрхэн хөл нийлүүлэн алхах вэ? гэдэг талаар хэлэлцэж хэлэлцүүлгээс гарсан санал, санаачилгыг цахим бодлогын түр хороонд хүргүүлж шаардлагатай хуулийн төсөлд тусгана” гэдгээ онцоллоо.

Хэлэлцүүлэгт БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан “Техник Технологийн дэвшил ба хүний нөөцийг бэлтгэх бодлого”, ШУТИС-ын МХТС-ын Компьютерийн ухааны салбарын эрхлэгч, доктор, профессор А.Эрдэнэбаатар “Mэдээлэл харилцаа, технологийн мэргэжлийн боловсролын тогтолцоо хөгжлийн асуудал”, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн гишүүн, Монгол Улсын зөвлөх инженер Ж.Баатархүү “Аж үйлдвэрийн 4 хувьсгалын суурийг бүрдүүлэхэд мэдээлэл харилцаа холбооны салбарын манлайлал” сэдвээр тус тус илтгэл тавьж нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

ЭХ СУРВАЛЖ: UNDRAA.MN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x