Гадаад мэдээДЭЛХИЙ

Төвөдийн өндөрлөгт хүмүүс нүдний өмнө хувьсаж байна

Төвөдийн өндөрлөгт хүмүүс нүдний өмнө хувьсаж байна. Хүн төрөлхтний хувьслын үйл явц хараахан дуусаагүй. Бид орчин тойрныхоо ертөнцөд дасан зохицож, хувьсан өөрчлөгдсөөр, ул мөр нь бие махбодод бичигдэн үлддэг.

Зарим орчин нөхцөл хүмүүсийн биеийг тавгүй оргиулж, өвчлүүлж чаддаг гэдгийг бид мэднэ. Ууланд авирагчид ихэвчлэн өндрийн өвчин тусдаг. Энэ нь атмосферийн даралт огцом буурснаас болж амьсгал бүрд авдаг хүчилтөрөгчийн хэмжээ багасахад биеийн үзүүлдэг хариу урвал юм.

Гэтэл Төвөдийн өндөрлөгт, агаарт буй хүчилтөрөгчийн түвшин мэдэгдэхүйц бага байхад ч тус нутгийн хүмүүс амьдарч хөгжсөөр ирсэн.10 мянга гаруй жилийн турш энэ бүс нутагт амьдарсан хүмүүсийн бие махбод хипоксид дасан зохицжээ. Хипоски нь эд эрхтнүүдэд хангалттай хүчилтөрөгч очихгүй байхыг хэлнэ.

АНУ-ын Кейсын Баруун Грийхмй их сургуулийн антропологич Синтия Бийл “Өндөрлөгийн хипоксид дасан зохицох үйл явц үнэхээр сонирхолтой. Учир нь энэ нь биед маш хүчтэй стресс болдог. Хипоксийг хэмжиж болдог” гэж "ScienceAlert”-д хэлжээ.Тэр “Хипоксийг тэсвэрлэдэг бодсон нь хүний төрөл зүйл яагаад ийм их биологийн ялгаатай байдлыг агуулдгийн маш сайхан жишээ” гэж хэлсэн байна.

Бийл хипокси амьдралын нөхцөл байдалд үзүүлдэг хариу урвалыг олон жил судалсан юм. 2024 оны аравдугаар сард хэвлэгдсэн судалгаандаа тэрбээр багийнхныхаа хамт Төвөдийн өндөрлөгт амьдардаг хүмүүст илэрдэг дасал зохицлын шинж тэмдгийг судалжээ. Тус өндөрлөгт амьдардаг хүмүүсийн цусанд нь хүчилтөрөгчийг илүү үр дүнтэй тээвэрлэх боломжийн сайжруулдаг шинж тэмдгүүд илэрсэн юм.

Энэ судалгааг явуулахын тулд судлаачид эмэгтэйчүүдийн төрөлтөд анхаарлаа хандуулжээ. Амьтай төрөлтийн үр дүнд эмэгтэйчүүд генээ цааш дамжуулж чаддаг.Хүчилтөрөгчийн хэмжээ бага байх зэрэг тухайн орчны нөхөхийн онцлогийг давж жирэмсэлж, төрсөн эмэгтэйчүүдийн биед дасан зохицлын шинжүүд агуулагдах магадлал хамгийн өндөр байдаг юм.

Тийм эмэгтэйчүүд ихэвчлэн илүү олон хүүхэд төрүүлэх хандлагатай байдаг. Харин тэдний үр хүүхдүүд эхийнхээ бие махбодын давуу талыг өвлөж авснаараа өсөж үржиж, мөн адил шинжүүдийг дараагийн үед дамжуулна.Энэ бол байгалийн шалгарлын үйл явц.

Заримдаа хувьсал биед сөрөг шинж тэмдэг үүсгэдэг. Жишээ нь, хумхаа өвчин түгээмэл газар нутагт хадуур эст анемийн өвчин их тохиолддог. Энэ нь уг өвчний нэг ген хумхаанаас хамгаалах чадвартай байдагтай холбоотой.

Бийл ба түүний баг 3,500 метр дээш өндөрт Непалд бүх насаараа амьдарсан 46–86 насны 417 эмэгтэйг судалжээ. Тэд амьд төрөлтийн тоог нь бүртгэхэд нэг эмэгтэйд 0–14 хүртэл хэлбэлзсэн байна. Хар н дундаж нь 5.2 байв. Мөн тэдний биеийн болон эрүүл мэндийн хэмжилтүүдийг авчээ.

Тэдний хэмжсэн үзүүлэлтүүдийн нэг нь хемоглобины түвшин байсан. Улаан эсэд байдаг хемоглобин нь хүчилтөрөгчийг эд эрхтэнд хүргэх үүрэгтэй уураг юм. Мөн тэд хемоглобин хэр хэмжээний хүчилтөрөгч тээж байгааг хэмжсэн байна.

Сонирхолтой нь, хамгийн олон амьд хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийн хемоглобины түвшин өндөр ч биш, нам ч биш, харин дундаж түвшинд байжээ. Гэвч тэдний хемоглобин илүү их хүчилтөрөгч тээвэрлэж байсан юм.

Билл “Энэ бол үргэлжлэн явагдаж бцй байгалийн шалгарлын нэг тохиолдол.Ийм популяцууд хэрхэн дасан зохицож байгааг ойлгох нь хүний хувьслын процессыг илүү сайн танин мэдэхэд тусална” гэжээ.

Эх сурвалж: Science Alert

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button