НИЙГЭМНийгэм мэдээ

Тодруулга: "Хониноос шүлхий өвчин илэрсэн, Улаанбаатар хотоос 21,000 вакцин авах хүсэлтээ өгсөн"

Төв аймгийн Баянжаргалан суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч, найман өрхийг тусгаарласан гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Тэгвэл энэ талаар тус сумын засаг дарга Г.Бямбадоржоос тодрууллаа.

Тэрбээр "Манай сумын Улаан-Ухаа хоёрдугаар баг болон Жаргалант нэгдүгээр багт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн. Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн 12-р сарын 12-ны өдрийн 26-374 дугаартай дүгнэлтээр эерэг гэсэн хариуг өчигдөр буюу энэ сарын 15-ны өдөр авсан. Яаралтай шүлхий өвчин гарсан хоёр багийн нутагт хөл хорио тогтоосон байгаа. Одоогоор зөвхөн мэргэжлийн эмч нар нэвтрэх эрхтэй. Шүлхий өвчин айлын хониноос илэрсэн нь шинжилгээгээр тогтоогдсон. Харин сумын хэмжээнд бод малаа вакцинд бүрэн хамруулсан учир эрсдэл бага гэж тооцож байна" гэлээ.

Тус суманд өнөөдрийн байдлаар найман өрхийг тусгаарлан эмчилгээ хийж байгаа аж. Мөн Улаанбаатар хотоос 21,000 бог малны вакцин авах хүсэлтээ өгсөн байна. Түүнчлэн язгаарлалтын дэглэм тогтоох тухай сумын засаг даргын захирамж гарч, үүгээр голомтот болон эрсдэлтэй бүсээс ямар ч тохиолдолд мал, малын гаралтай бүтээгдэхүүн сумын нутаг дэвсгэрт оруулахыг хатуу хоригложээ.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button