АНУ сайн дураараа улсаас нь гарсан цагаачид өгөх мөнгийг гурав дахин нэмлээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хууль бус цагаачдыг улсаасаа албадан гаргах хатуу бодлого явуулж байгаа. Тэгвэл түүний захиргаа сайн дураараа улсаас нь гарсан цагаачид өгөх мөнгийг гурав дахин нэмж мянган ам.доллароос 3 мянган ам.доллар болгожээ. Энэ жилийн сүүл гэхэд улсаас сайн дураараа гарахаар бүртгүүлсэн хүмүүст 3 мянган ам.доллар өгнө гэж АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам (DHS) мэдэгдсэн байна.
Дотоодын аюулгүй байдлын сайд Кристи Ноем мэдэгдэл гаргахдаа “Хууль бус цагаачид энэ бэлгийг ашиглан өөрсдөө улсаас сайн дураараа гарах хэрэгтэй. Хэрвээ тэд сайн дураараа гарахгүй бол баривчилж, албадан гарган хэзээ ч эргэн ирэх болмжгүй болно” гэжээ. “DHS” тавдугаар сард мэдэгдэхдээ нэг хууль бус цагаачийг албадан гаргах өртөг 17 мянган ам.доллар орчим болж байна хэмээсэн юм. Трампын захиргаа энэ жил 1 сая хууль бус цагаачийг албадан гаргах амлалт өгсөн. Одоогийн байдлаар АНУ 622 мянган цагаачийг албадан гаргаад байгаа юм.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.