ОХУ-ын генерал тэсрэх бөмбөгт өртөж нас барсан газрын ойролцоо хоёр цагдаагийн алба хаагч амь үрэгджээ
ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын армийн үйл ажиллагааны дарга, дэслэгч генерал Фанил Сарваров даваа гарагт /2025.12.22/ амь үрэгдсэн. Тэр Москва хотод байрладаг нэгэн зогсоолоос гарч байхад машинд нь суурилуулсан бөмбөг дэлбэрчээ. Мөрдөн байцаагчид Украины тусгай албаныхан уг халдлагыг үйлдсэн байх магадлалтай гэж үзэж байгаа.
Тус хэрэг гарсан газрын ойролцоо дахин бөмбөг тэсэрсний улмаас гурван хүн нас барсан байна. Тодруулбал сэжиг бүхий үйлдэл гаргаж байсан этгээд рүү цагдаа нар ойртож очиход бөмбөг дэлбэрчээ. Телеграм дээрх Оросын албан бус мэдээллийн сувгууд мэдээллийн сувгууд амь үрэгдсэн гурав дахь хүн тэрхүү сэжиг бүхий этгээд байсан гэсэн юм. ОХУ-ын албаны эх сурвалжууд гурав дахь хүн хэн байсан талаар мэдээлэл хийгээгүй байна. Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын зэвсэгт хүчний хэд хэдэн өндөр албан тушаалтан халдлагад өртөн амь үрэгдсэн. Киевийн зэвсэгт хүчний тагнуулын алба тэдгээр халдлагын заримыг нь үйлдсэн гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
чухал генералуудыг.онилж байна.
Дайнд.нөлөө үзүүлнэ.