Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-ын сөрөг хүчний намын удирдагч зургаан жил хорих ял сонслоо

Пүрэв гарагт /2025.12.25/ ОХУ-ын шүүх сөрөг хүчний Зүүний фронт намын удирдагч Сергей Удальцовт зургаан жил чанга дэглэмтэй шоронд хорих ял оноосон байна. Украины дайныг дэмждэг ч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг шүүмжилдэг тэрбээр өнгөрсөн жил баривчлагдсан юм. ОХУ-ын шүүх түүнийг терроризмыг зөвтгөсөн гэх хэргээр ялласан байна.

Террорист бүлэг байгуулсан гэж буруутгагдсан орос идэвхтнүүдийг дэмжиж цахим орчинд нийтлэл оруулсан тул Удальцов ял сонсжээ. Тэдгээр идэвхтнүүдийг энэ сарын эхээр террорист бүлгэм байгуулсан гэм буруутай гэж үзэж 16-22 жил хорих ял оноосон байна. Удальцов өөрт нь тулгасан хэргийг зохиомол гэж үгүйсгэжээ. Пүрэв гарагт гарсан шүүхийн шийдвэрийг сонсоод ичгүүртэй явдал хэмээж өлсгөлөн зарласан байна. Удальцов 2011-2012 онд өрнөсөн эсэргүүцсэн жагсаалын үеэр сөрөг хүчний нэр бүхий төлөөлөл байсан юм. Иргэд тухайн үед парламентын сонгуулийг шударга явуулсангүй хэмээн жагссан билээ.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button