Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп: АНУ, Украин хоёр энхийн тохиролцоонд хүрэхэд их ойртсон

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский нар ням гарагт /2025.12.28/ Флорида мужид уулзаж, дайныг дуусгах энхийн хэлэлцээг ярицлав. Трамп уулзалтын дараа мэдэгдэл хийхдээ дайныг дуусгах тохиролцоонд хүрэхэд ойртсон гэжээ. Гэхдээ гол сэдэв болсон Донбасс бүсийн асуудлыг шийдэж чадаагүй гэдгийг хоёр орны удирдагч хэлсэн байна.

Трамп ирэх долоо хоногуудад энхийн хэлэлцээ амжилт олохэ эсэх нь тодорно гэсэн юм. Гэхдээ хоёр орны удирдагч хийсэн хэлэлцээнийхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Зеленский уулзалтын дараа мэдэгдэл хийхдээ Украинд аюулгүй байдлын баталгаа өгөх тохиролцоонд хүрсэн гэжээ. Харин Трамп илүү болгоомжтой мэдэгдэл хийж ийм тохиролцоонд хүрэхэд 95 хувь ойртож ирсэн хэмээсэн юм. Аюулгүй байдлын баталгаа өгөх хүчин чармайлтыг АНУ-ын дэмжлэгтэйгээр Европ ихэнхийг нь үүрнэ гэж найдаж буйгаа тэр илэрхийлжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button