Top StoriesЭдийн засгийн мэдээ

Европын сэргээн босголтын банк Монголд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ

Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ЕСБХБ) Төв Ази болон Монгол дахь үйл ажиллагааныхаа цар хүрээг огцом тэлж, 2025 онд бараг 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.

Антон Усовын нийтэлсэн өгүүлэлд дурдсанаар, энэ хэмжээний санхүүжилт нь бүс нутгийн эдийн засгийн чадавхид ЕСБХБ итгэх итгэл өсөн нэмэгдсэний тод илрэл төдийгүй, дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтын урсгал өөрчлөгдөж буй энэ үед стратегийн ач холбогдол нь нэмэгдэж байгааг харуулж байна.

2025 онд ЕСБХБ Төв Ази болон Монголд нийт 120 төсөл хэрэгжүүлж, бараг 2 тэрбум ам.доллар (1.72 тэрбум евро)-ын хөрөнгө оруулалт хийсэн нь сүүлийн арав гаруй жилийн хугацаанд тус бүс нутаг дахь хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг болж байна.

Узбекистан улс 2025 онд зургаа дахь жилдээ дараалан ЕСБХБ-ны санхүүжилтийн хамгийн том хүлээн авагч байж, 1 тэрбум ам.доллароос дээш (880 сая евро) хөрөнгө татсан байна. Казахстан улсад ойролцоогоор 440 сая ам.доллар (378 сая евро), Монгол Улсад 218 сая ам.доллар (188 сая евро), Киргизийн Бүгд Найрамдах Улсад 212 сая ам.доллар (183 сая евро), Тажикистанд 100 сая ам.доллар (88 сая евро)-ын хөрөнгө оруулалт тус тус хийгджээ.

ЕСБХБ-ны санхүүжилтийн ойролцоогоор гуравны нэг нь тогтвортой дэд бүтцийн төслүүдэд, мөн гуравны нэг нь жижиг, дунд бизнесүүд, эмэгтэй болон залуу бизнес эрхлэгчдийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, нөөцийн үр ашигт байдлыг сайжруулах зорилгоор орон нутгийн банкуудаар дамжуулан зээл олгоход чиглэжээ.

Үүнээс гадна Банкны зээлийн 15 хувь нь Төв Азийн бүс нутагт үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн компаниудыг дэмжихэд зарцуулагдсан байна.

Эдгээр төслүүдийн ихэнх нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахад чухал нөлөө үзүүлжээ. Нийт зээлийн ойролцоогоор 68 хувь нь хувийн бизнесийн санаачилгыг дэмжсэн бол, ЕСБХБ-ны нийт хөрөнгө оруулалтын 53 хувь нь ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэсэн аж.

Монгол Улсад ЕСБХБ-ны “Ногоон хотуудын үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хүрээнд, Улаанбаатар хотод зүрх судасны чиглэлээр мэргэшсэн эмнэлгийг барихад зориулж 34.9 сая ам.доллар хүртэл (33.5 сая евро) хэмжээний төрийн баталгаатай зээлийг олгохоор төлөвлөжээ.

Үүнд, “Залуучуудын бизнес” хөтөлбөрийн хүрээнд ХасБанканд олгосон 147 сая ам.доллар хүртэл (135 сая евро)-ын хэмжээтэй A/B зээл багтсан бөгөөд энэ нь өнөөг хүртэл Монголын банктай хийсэн ЕСБХБ-ны хамгийн том гүйлгээ болжээ.

Мөн Хаан Банканд олгосон 20 сая ам.долларын (16.8 сая евро) зээл нь Монгол болон Төв Азид ЕСБХБ-ноос хэрэгжүүлсэн хөдөө аж ахуйн бизнест зориулсан анхны тусгай санхүүжилт болсон бол, Голомт Банканд олгосон 20 сая ам.долларын (17.2 сая евро) санхүүжилтийн багц нь эмэгтэй, залуу удирдлагатай бизнесүүдийг дэмжиж, худалдааг хөнгөвчлөхөд чиглэжээ.

Өнгөрсөн жил ЕСБХБ Төв Ази болон Монгол дахь “Эмэгтэйчүүдийн бизнес” хөтөлбөрөөрөө сүүлийн арван жилийн хугацаанд тус бүс нутгийн 100,000 гаруй эмэгтэй бизнес эрхлэгч нийт 365 сая ам.доллар (305 сая евро)-ын санхүүгийн дэмжлэг авсан бөгөөд 17,000 гаруй эмэгтэй зөвлөгөө, сургалт, менторшипийн үйлчилгээнд хамрагджээ.

ЕСБХБ нь Төв Азийн бүс нутаг дахь хамгийн том институцийн хөрөнгө оруулагч бөгөөд өнөөг хүртэл 1,250 төсөлд нийт 21 тэрбум еврогоос дээш санхүүжилт олгосон байна.

Эх сурвалж: The Caspian Post

Т.БАТСҮРЭН


Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
33 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ их мөнгө орж ирж байна гэж сонсоход гоё л сонсогдож байна гэхдээ жирийн бидэнд яг яаж нөлөөлөх юм бол цалин тэтгэвэр нэмэгдэх үү эсвэл дахиад л том компаниуд л ашиг хүртэх юм биш биз гэж бодогдоод байна шүү

Зочин
Зочин

Zarimdaa ene ih zeel uruu yaaj toloh yum bol gej bodogdood aigaad baidag huuhed huuheddee ur uldeeh yum bish bizdee gej sanaa zovdog shuu

Зочин
Зочин

Энэ мэдээг уншаад манайхыг бас нэг шат ахиж байна гэж бодохоор сайхан санагдаж байна гадаадынхан итгэж байна гэдэг чинь бас нэр хүндийн асуудал шүү дээ

иргэн
иргэн
Reply to  Зочин

Итгэж байгаадаа биш, монголын банкаар дамжуулж мөнгөө хүүлж байгаадаа учир нь байгаа байхаа. Хэдэн хувийн хүү буцааж авч байгааг нарийн мэдээл. Мөнгөө яаж, ямар хүүгээр хэрхэн буцааж авч байна. Жилийн 6-8 хувь байгаа байх, тэр нь бол барууны орнуудад тэнгэрийн умдаг шүү дээ.

Зочин
Зочин

Жижиг дунд бизнесийг дэмжинэ гээд байн байн ярьдаг хэрнээ бодит амьдрал дээр зээл авахад хэцүү хэвээрээ л байдаг нь жаахан бухимдуулдаг

Зочин
Зочин

Mongold orj irj baigaa hurungu zugeer l barilga baishin bolood duusval haramsaltai harin uildver ajil hiivel ajil orlogotoi bolno

Зочин
Зочин

эрчим хүч ТЭЦ үүдээ засварлаж шинээр барихад оруулсан бол гал алдахгүй өвөлжинө гэж боддоггүйэ!

Очир
Очир

2025 онд хөрөнгө оруулалт хийсэн гэнэ. Хэн юунд зарцуулав? Улсын онцгой газар болох цахилгаан станцаа сайжруулахад зарцуулахгүй, юунд зарцуулсан тухай хэнээс мэдэх вэ

Зочин
Зочин

Bi ene medeelliig unshaad bayartai ch yum shig bas ergelzeetei ch yum shig sanagdaj baina ene ih hurungu yagaad dandaa bankaar damjaad yavaad baidag yum bol ard irgeded shuud hurdeg bol goy baih san

Зочин
Зочин

ЕСБХБ ийм их анхаарал хандуулж байгаад баярлаж байна гэхдээ өмнө нь орж ирсэн төслүүдээс яг аль нь амжилттай болсон бэ гэдгийг ил тод хэлдэггүй нь жаахан таалагддаггүй юм байна лээ

Зочин
Зочин

Улаанбаатарт эмнэлэг барина гэдэг бол сайн мэдээ гэхдээ бас л үнэ өндөр үйлчилгээ нь жирийн хүнд хүртээмжгүй болчих вий дээ гэж санаа зовж байна

Зочин
Зочин

Mini bodloor jijig biznes hiij baigaa humuust boditoi demjleg heregtei tegeheer ene banknii mongonuud ter humuust ochih bol sain l baina daa

Зочин
Зочин

Zarim bankand l ih mungu orood baigaag harhaar busad bankuud yaagaad hoigood baigaag oilgohgui l baina shudarga l huvaagdsan bol deer san

Зочин
Зочин

Bi neg uda banknaas zeel avah gesen chin mash ih bichig barimt neheed bolitson tiimees ene medeend itgeh itgel baga l baina

Зочин
Зочин

Эмэгтэйчүүд залуучуудыг дэмжинэ гэдэг сайхан сонсогдож байна гэхдээ танил талгүй жирийн хүнд хүрэх эсэх нь л хамгийн чухал асуудал юм даа

Зочин
Зочин

Ногоон эдийн засаг гээд байгааг нь дэмжиж байна утаа ус бохирдол их болсон энэ үед ийм чиглэлд мөнгө оруулах нь зөв шийдвэр гэж бодож байна

Зочин
Зочин

Bi ene nogoon tosluud boditoi heregjeesey gej husej baina zugeer l tsaanasaa yaridag zuil boloh vii gej aigaad baidag

Зочин
Зочин

Узбекистан Казахстан их мөнгө татаж чаддаг байхад манайх арай бага байгаа нь бодлогын асуудал уу эсвэл боломжоо ашиглаж чаддаггүй юм болов уу

Зочин
Зочин

Manaih bolomjoo sain ashiglaj chadahgui l baigaa yum shig sanagdah yum zarimdaa uls torchid nuluulj baigaa yum bish biz

Зочин
Зочин

Хас Банканд өгсөн их хэмжээний зээл сайн ч бай муу ч бай эцсийн дүндээ хэрэглэгч бидэнд хүү багасч үйлчилгээ сайжрах хэлбэрээр мэдрэгдэх ёстой

Зочин
Зочин

Манай залуус гадагшаа явахын оронд эндээ бизнес хийж амьдрах боломж нэмэгдэж байвал энэ бүх хөрөнгө оруулалтын жинхэнэ үр дүн тэр байх

Last edited 4 Сар Өмнө by Зочин
Зочин
Зочин

Bi Haan banknii zeeliig unshaad sain sanagdaj baina huduu aj ahuid demjleg heregtei shuu malchid ch bas biznes hiideg humuus

иргэн
иргэн

Мэдээллийг гарчиг ийм худлаа, төөрөгдүүлсэн байхаар энэ сайт хариуцлага хүлээх ёстой юу???? 288 сая ам доллар гэж агуулгадаа бичсэн байна. Тэгээд нөгөө мөнгө нь бүгд шахуу арилжааний банкаар дамжаад, тэр нь зээл хүүлэлтээр иргэдийн шулж байвал яах уу??? Хас, ХААН-ын гаргасан зээлийг тэгвэл шалга л даа. Эцсийн эцэст ЕСБХБ болон энэ банкууд хожоор иргэд хувхайрсан, ийм л дүр зураг. тэгээд Монголд тусалсан ухааны юм биччихжээ. Инээдэм ч цаашаа.

Зочин
Зочин

Тэр мөнгө нь хаана байна аа? Энэ улсад наалдсан юм алга! Бүгд авилгачдын гараар ороод нисдэг тэргээр хүүхдүүд нь зугаалдаг, гэр орноос нь бэлнээр олддог болоод дууссан уу??

Зочин
Зочин

Ali hediin gudartsgaasan bizde

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Гадаадаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтын мөнгийг арилжааны банкуудад хувиарлана нөгөө банкууд нь өндөр хүүтэйгээр ард иргэдэд зээлнэ.Ингэж л банкууд ард түмнээ шулдаг.Тэхлээр гадаадын банк оруулж ирээд хүү багатай зээлээр үйллүүлвэл ард түмэнд хэрэгтэй.

Сайн уу
Сайн уу

Худ худ. Хэдэн хулгайчууд нь аль хэдийн аваад өрийг нь маниус төлөөд эхэлсэн биз

Зочин
Зочин

Эгэ их мөнгө яг ямар төсөл хөтөлбөрт зарцуулагдсан юм бол? Гарт баригдаж, нүдэнд үзэгдэх юм байна уу? Яахав банкууд бол хүү багатай мөнгө аваад буцаагаад ард түмэнд өндөр хүүтэй зээлүүлж! Бусдыг нь мэдээлэлд ойр нөхдүүд хамаатан садан, ойр дотныхоо нөхдүүдтэйгээ нийлээд хусчихсан байж магадгүй! Манайхан ер нь. улгайч л даа! Төлөх дээрээ тулбал нөгөө муу ард түмнээ л мөлжих байх даа!

Зочин
Зочин

Mongold bish mongoliin guilagchin oligairhad hiisendee

Зочин
Зочин

Хэн2 авсанбэ. Төлөх болход улсын өр нэмэгдээд улсаа шулана??

ЭмбирсЗочин
ЭмбирсЗочин

Ихэнхийг нь хуваагаад хулгайлаад авчихсан байлгүй дээ

Ylemjee
Ylemjee

Хаа бна тэр төслүүд тэгээд үр дүн нь хаа бна гээд хөөвөл та гутрах болно.
Харин өр заавал төлөгдөнө та тэр өрнөөс нь төлөлцөж байгаа гээд бод
Энэ улсад өндөр үр ашиг өгөхгүй тарамдаад алга болж өр үүсгэдэг төсөл нэртэй хулгайг төр улс өөрөө бүтээж бий болгосоор л бна.
Хэн хэзээ зогсоох вэ зөв төсөл үр ашигтай бүтээн байгуулалт харах хүлээн авах вэ гэдэг асуудал ар мөргүй сураггүй засаглалд амьдарч бна бид

Холбоотой мэдээ

Back to top button