АНУ, Иран хоёр баасан гарагт хэлэлцэнэ
АНУ болон Ираны төлөөлөгч нар Оман улсад баасан гарагт /2026.02.06/ уулзаж хэлэлцэхээр бэлтгэж байна. Хоёр улс ямар сэдвээр хэлэлцэх тал дээр санал зөрөлдөж байгаа юм. Вашингтон хэлэлцээнд Ираны пуужингийн нөөцийн талаарх сэдвийг нэмэхийг хүсэж буй. Харин Иран зөвхөн цөмийн хөтөлбөрийн талаар хэлэлцэх хүсэлтэй байгаа юм.
Сүүлийн долоо хоногуудад Ойрх дорнодод АНУ тэнгисийн цэргийн хүчнээ төвлөрүүлэх болсон. Иран АНУ-ын тэнгисийн хүчний байлдааны онгоц тээвэрлэгч USS Abraham Lincoln руу дрон нисгэснийг америкчууд буудаж унагаасан. Мөн АНУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч хөлөг руу Ираны Хувьсгалт гвардын эзэмшдэг жижиг буутай завь ойртсон явдал гарсан юм. Хөлөг дээр Ираны цэргүүд гарахаас өмнө АНУ-ын тэнгисийн хүчний байлдааны онгоц ойртон ирж, уг явдлыг таслан зогсоосон байна. Энэ хоёр үйл явдал АНУ, Ираны хооронд үүсээд буй хурцадмал нөхцөл байдлыг даамжруулжээ.
АНУ Иранд цохилт өгөхөөр бэлтгэж эхэлсэн гэж зарим хүн таамаглаж байгаа. Ерөнхийлөгч Доналд Трамп лхагва гарагт /2026.02.04/ “NBC News”-тэй ярилцахдаа “Ираны Дээд удираагч Хамэнэй санаа зовох хэрэгтэй” гэсэн байна.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ГҮЙ ЭЭ ТРАМП АХАА ТЭР ДРОНУУД ЧИНЬ ДАЙСАГНАХ БОДЛОГО БАРИАГҮЙ ЗҮГЭЭР ГОЁ БИЧЛЭГ ХИЙГЭЭД СТОРИ ОРУУЛЧИЙ ГЭТЭЛ ТА АЙМААР УУРЛААД БУУДААД УНАГААСИЙШТ.