УРЛАГ

“Гарц” киноны аав, хүү хоёр “Нийгмийн дайсан”-д ямар дүрээр эргэн нэгдэв

Хоёрдугаар сарын 26-нд бүх кино театруудаар нээлтээ хийх “Нийгмийн дайсан” уран сайхны киноны тийзер үзэгчдийн анхаарлыг татаж эхэллээ.

Тус кино нь өнөөгийн бодит нийгэм болон сошиал орчин зэрэгцэн оршиж буй эмзэг, хурц асуудлуудыг уран сайхны хэлээр зоригтойгоор харуулснаараа онцлог болж байна. Бидний өдөр тутмын амьдрал, нийгмийн сүлжээнд өрнөх шүүлт, буруутгал, нэр хүндийн уналт, босолт гээд бүхий л үйл явдал өнөөдрийн нийгэмд салшгүй холбоотой болсон.

Харин “Нийгмийн дайсан” кино эдгээр сөрөг урсгал дунд үнэн, ухамсар, хүний сонголт ямар үнэ цэнтэй вэ гэдгийг сануулж, “Хэн нь нийгмийн дайсан бэ?”
“Үнэнээ хэлсэн хүн амьдрах боломжтой юу?”
гэсэн асуултыг үзэгчдээс асууна.

Энэ кинонд “Гарц” уран сайхны кинонд аав, хүүгийн дүрээр үзэгчидтэй уулзсан Буянтогтох, Содоо нар дахин нэг дэлгэцэнд нэгджээ. Тэд “Нийгмийн дайсан” кинонд тэс өөр орчин, тэс өөр сорилтын өмнө ямар дүрийн шугамаар гарч ирэх нь үзэгчдийн сонирхлыг улам бүр өдөөж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button