Улс төрийн мэдээ

Бага хурлын өмнөх Ерөнхийлөгчийн мессеж

ИЗНН-ын дарга Б.Батбаатар саяхан УИХ-д жагсаалтаар сонгогдсон гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг өргөн барихаар боловсруулчихсан гүйж явсан.

Гэхдээ түүнээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өрслөө. Өрсөх өрсөхдөө МАН-ын Бага хурлыг эхлэхтэй давхцуулан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг өргөн барьж Засгийн газрыг УИХ-аар яаралтай горимоор оруулахыг үүрэгдчхэв.

Өөрөөр хэлбэл МАН-ын Их хурал дээр жагсаалтынхныг адлаж, алга ташуулсан Н.Учралын хүсэл буюу "тооноор орогсдыг" эгүүлэн татахыг Ерөнхийлөгчийн институц хуульчлаад оруулаад ирж байгаа хэрэг.

Анхны олон намын оролцоот холимог тогтолцоогоор явуулсан сонгуулийн үр дүнд 126 гишүүн сонгогдож гарч ирсэн нь парламентыг олон ургальч, ардчилсан болгож чадсан. Гэтэл "Жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргасан бол эгүүлэн татна" гэж бүр нарийвчлан тусгажээ.

Н.Учралын намын даргынх нь ч, УИХ-ын даргынх нь ч байр суурийг Ерөнхийлөгч ийн улам бэхжүүлж, энэ хэрээрээ хаврын чуулганаар хэд хэдэн гишүүний тэр дундаа жагсаалтын гишүүдийн хувь заяаг хөндөнө гэдгээ бараг л зарлачихлаа.

Нэг талдаа гэмт хэрэгт нэр холбогдож, шалгагдаж, хууль зөрчсөн нь тогтоогдсон УИХ-ын гишүүдийн асуудлыг авч хэлэлцэх асуудал бий юу бий. Гэхдээ Хаврын чуулган айсуй энэ үед Бага хурлынхаа өмнө ийн зарласан нь Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэхийн өмнө ерөнхийлөгч өөрийн биеэр чуулганы танхимд орж ирж, нийтээр нь загнасан шиг уур амьсгал бүрдэв.

Ингэхээр цаашид МАН сонгуулийн холимог тогтолцоо хийгээд парламентын бүрэн эрх рүү хуулиар халхавчлан довтлох нь ээ.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ерөнхийлөгч зөв санал гаргажээ. Одоо ерөнхийлөгчийн дэргэд иргэний хяналт шалгалтын төв байгуулах ёстой.

Зочин
Зочин

Zuvhun jagsaalt bish shuu

Зочин
Зочин

"Ноцтой зөрчвөл" гэх нь тодорхойгүй ерөнхий үг. Яавал "ноцтой" болох уу гэдгийг нарийвчлан заалтчилах ёстой

Зочин
Зочин

Цэц гэдэг бас нэг хонгилтой болох нь дээ. Тэнд өөрсдийн гар хөл хэдэн мануухайг суулгаад л ард түмний сонгуулиар мандат авсан хүмүүсийг чирч байх юм гэнэ. Буцааж татахаа ард түмэн өөрсдөө шийддэг болох ёстой. Хүүк eр нь Элбэгдоржоос ч муу хүн байна

Энхмаа
Энхмаа

MCS-ийн ерөнхийлөгч,засгийн газар хоёр Элбэгдорж эзнээсээ даалгавар авчээ

иргэн
иргэн

Энэ ерөнхийлөгч чинь нам бус хүн штээ..............МАНаараа бөлдөгдүүлж бгааг харахаар өрөвдмөөр юм доо хөөрхий.... Урбан Лхагваад цаг өгч яриулаарай лаларууд аа

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

иргэн
иргэн

14 тэрбумын хэрэг гд урбаны лхагважав яриад байсан даа.......... эрүүгийн хууль өөрчилсөн юм уу тгд ? үнэн юм уу даа_ та нар манай хүүкийг худлаа муулахдаа лтгж бгааз

иргэн
иргэн

Учирлын санал гэж юу бхв дээ еөк л чиглүүлж байгаа шдээ

Иргэн
Иргэн

За ашгүй ээ энэ их хурал цэгцэндээ орох бх. Ноцтой гэх үгийг тодорхойгоор бол юу гэж ойлгоно вэ. Жишээ нь ард олны дэмжлэгээр очиж сандалд суучаад хуралдаа суухгүй бга хүнийг яахын . Энэ их хурал олон гишүүнтэй мөртлөө үр дүн муутай хэрүүл тэмцэлдээ дарлагдсан өөрсдийнх нь ярьдагаар бол ёс зүйгүй хүмсийн загвар жишээ юм да гэж .

Зочин
Зочин

Зөв одоо яаралтай Нара, Мөнхтуяа, Ганбаатар, Баттулга мэтийг зайлуул

Зочин
Зочин
Reply to  Зочин

Дээр нь Булгантуяа Амарбаясгалан Бат -Амгалан Сайнзориг Одонтуяа Оюун-Эрдэнэ гээд л үндсэн хууль зөрчсөн, нүүрсний хэрэгт холбогдсон,хүний эрх чөлөөнд халдсан ,хил орчмын газрыг зарсан гэдэг хүмүүс хөвөрч өгөх байхдаа

Зочин
Зочин

Танд талархаж байна. Шударга ёс тогтох болтугай. Браво !

Холбоотой мэдээ

Back to top button