Алтны ханш савлагаатай байна
2026 оны 3-р сарын сүүлийн долоо хоногт алтны зах зээл огцом савлагаатай, геополитик болон макро эдийн засгийн нөлөөнд автсан хэвээр байна. Энэ хугацаанд алтны үнэ богино хугацаанд өсөж, буурч, тогтворжих оролдлого хийж буй нь хөрөнгө оруулагчдын болгоомжлол нэмэгдсэнийг харуулж буй.
Өнөөдрийн байдлаар олон улсын зах зээл дээр алтны үнэ унц нь 4560 ам.доллар дээр хэлбэлзэж, ойролцоогоор 1.8-3.4 хувийн өсөлт үзүүлжээ. Ойрх Дорнодод үүссэн дайны нөхцөл байдлаас шалтгаалан оны эхний хагас хүртэл алтны үнэ савлагаатай байх талаар шинжээчид онцолж байгаа. Дайнаас өмнөх таамгаар, 2026 онд алт унц нь 5000 ам.доллар хүрнэ гэсэн хүлээлттэй байгаа хэдий ч геополитикийн одоогийн нөхцөл байдалд улс орнуудын авч буй хариу арга хэмжээтэй холбоотойгоор энэ зорилтод хүрэхгүй байх магадлал ч бий. Тухайлбал, Ойрх Дорнодын дайн эхэлснээс хойш алтны үнэ зах зээл дээр 10 гаруй хувиар унаад байгаа билээ.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.