Нийгэм мэдээ

Сүүлийн 24 цагт Улаанбурханы 18 тохиолдол батлагджээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14540 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11741, орон нутагт 2794 бүртгэгдсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны дөрөвдүгээр сарын 3-ны мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 18 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 61 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.

Тухайлбал, нийслэлд 33 хүн, хөдөө орон нутагт 28 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 2 хүн байгаа юм.

Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5263 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3571, 5-9 насны 1854 хүүхэд, 15-19 насны 1795 хүүхэд Улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.

Хэрвээ Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг Улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button