Нийгэм мэдээ
Богдхан уулын "Зүүн оргил"-д гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа
Богдхан уулын “Зүүн оргил” орчимд энэ сарын 1-ний 16:06 цагт гарсан ойн гал түймрийг бүрэн унтраажээ.
Тодруулбал, түймрийг өчигдөр /2026.04.03/17:30 цагт цурамд оруулж, 22:50 цагт бүрэн унтраасан байна. Гал унтраах ажиллагаанд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, нийслэлийн Аврах анги, дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд болон “Мод” мото клубын иргэд оролцжээ. Нийт 28 алба хаагч, 5 автомашин, 3 мотоциклтойгоор ажилласан байна. Урьдчилсан байдлаар уг түймэрт 2 га орчим талбай өртсөн бөгөөд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, ил гал гаргахгүй байхыг холбогдох байгууллагуудаас иргэдэд анхааруулж байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.