Багш нараас “хулхидсан" мөнгийг төсвийн тодотголоор оруулж, нөхөн олгоно
Улс орны хамгийн чухал салбарууд бол боловсрол, эрүүл мэнд. Тиймээс эдгээр салбаруудын тогтвортой, чанартай үйл ажиллагаа улс орны хөгжил, ард иргэдэд шууд нөлөө үзүүлнэ. Гэтэл өнгөрсөн онд багш, эмч нар цалин нэмэхийг шаардаж жагсаал зохион байгуулж, ажил хаялт зарласан юм.
Улмаар 2026 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн боловсролын салбарын багш, ажилчдын цалинг 50 хувиар нэмж, нэмэгдэл цалин олгох шийдвэр гарсан. Ингэхдээ нэмэгдсэн үндсэн цалингаас бус өмнөх цалингаас нэмэгдэл урамшууллыг бодож олгосон. Нэг ёсондоо засгийн газар заль гаргаж "нүглийн нүдийг гурилаар хуурна" гэдэг нь болсон юм. Үүнд багш, ажилчид ч шүүмжлэлтэй хандсан.
Энэ талаар орон нутагт ажилладаг багшаас тодруулахад "Ажил хаялтаас өмнө үндсэн цалин 1,484,000 төгрөг байсан. 2026 оны нэгдүгээр сараас эхлээд үндсэн цалин 2,450,000 болсон. Бусад урамшуулал буюу зэргийн нэмэгдэл, анги даасан урамшуулал, хөдөө орон нутгийн нэмэгдэл, олон жил ажилласны нэмэгдэл зэргийг бодохдоо 1,484,000 төгрөгөөс бодож олгосон. Жишээ нь бүх багш нар зэргийн нэмэгдэл анги даасны урамшуулал авахгүй шүү дээ. Зургаагаас дээш жил ажилласан багш нарт л зэргийн нэмэгдэл авдаг" гэлээ.
Тэгвэл энэ сарын 22-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар багш, ажилчдын нэмэгдэл урамшууллыг 50 хувиар нэмэгдсэн цалингаас тооцож олгохоор болсон байна.
Түүнчлэн дөрвөн сарын хугацаанд хуучин цалингаар бодож олгож ирсэн нэмэгдэл, урамшууллын зөрүү мөнгийг төсвийн тодотголоор оруулах аж. Ингэснээр багш, ажилчид буруу бодож олгосон урамшуулал мөнгөний зөрүүгээ авах боломж бүрджээ.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хулхидсан өмнөх огцорсон сайд Наранбаяр хариуцлага тооцож яллах хэрэгтэй............................
Эхнээсээ зөв бодсон бол ийм асуудал гарахгүй л байсан даа
Одоо ядаж зөрүүг нь олгоно гэдэг зөв шийдвэр байна
Багш нар чинь нийгмийн хамгийн чухал хүмүүс шүү
Хэдэн сар хүлээлгэсэн нь л харамсалтай
Ямар ч байсан багш нарт ашигтай шийдвэр гарчээ
Энэ бол багш нарын хувьд том ялалт
Zuv shiidver ch gesen jaahan oroitson baina
Bagsh nar uneheer hetsuu nuhtsuld ajilladag
Хүүхдүүдийн ирээдүй багш нараас шалтгаална шүү
huuramch zalitai novsh ve ter naranbayar
Bagsh nariin hudulmurийг ingej uneldeg baiж болохгүй
Anhnaa tootsoogoo zuv hiih heregtei shdee
Iim aldaa dahin давтагдахгүй байгаасай
Zasgiin gazar anhnaasaa il tod baih heregtei
Иймэрхүү тооцооны алдаа их гардаг нь асуудал
Uramshuulal tootsoh ni hamgiin chuhal heseg shuu