Гэмт хэрэг

Өмнөговьд 25 настай эрэгтэйг зодож, тамлан онц хэргийгээр хөнөөсөн хэрэг гарчээ

Өнгөрөгч оны 11 сард Өмнөговь аймгийн Гурван тэс суманд 25 настай эрэгтэйн биед онц хэрцгийгээр халдаж хөнөөсөн хэрэг гарчээ.

Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс хэргийн үйл явц, шүүхээр хэрхэн шийдвэрлэснийг тоймлон хүргэж байна.

25 настай залууг гэрт нь хөнөөсөн хэрэг 2025 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс суманд гарчээ. Тухайн өдөр амь хохирогч "Ц" зүс таних хэдэн хүнтэй гэртээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн бөгөөд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаан үүсчээ. Улмаар шүүгдэгч "М" амь хохирогч "Ц"-ийн биед олон тооны шарх, гэмтэл учруулан, эрхтнийг нь хайчлах зэргээр хохирогчийг гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож онц харгис хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэгт холбогджээ.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу ээж нь "Талийгаач миний хамгийн бага хүү байсан, би 2 хүүтэй. Үнэхээр гомдолтой байна. Би сэтгэл санааны хохирол, замын зардал гэх мэт бүх зүйлээ нэхэмжилнэ. Би хоёрхон хүүтэй, нэг хүүгээ алдчихлаа /уйлав/. Танихгүй хүний гарт харгис хэрцгийгээр хүүгээ алдана гэдэг үнэхээр гол зурж хэцүү байна. Тиймээс бүх хохирол төлбөрөө барагдуулаач. Манай гэр бүл үнэхээр хүнд хэцүү байгаа. Миний хүүхэд амьд сэрүүн байсан бол эрүүл саруул, ажил төрлөө хийгээд инээгээд л гүйж байгаа шүү дээ. Гэтэл энэ харгис хүүхдийн гарт хохирчхоод байна" хэмээн шүүхэд мэдүүлсэн байна.

Улмаар тухайн хэрэгт холбогдох нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, шүүх шинжилгээний дүгнэлт зэргээр шүүгдэгч "М"-ийг 25 настай амь хохирогч "Ц"-ийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэмээн үзжээ. Хэрэгт холбогдох шүүх хурал Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд |2026.04.16|-нд болж, шүүгдэгчид 17.3 жилийн ялыг нээлттэй хорих ангид эдлэхээр тогтоов. Мөн хохирогчийн ар гэрт 190 сая төгрөгийг гаргаж өгөхөөр шийдвэрлэжээ.

Холбогдсон хэргийн зүйл анги: Эрүүгийн хуулийн 10.1- Хүнийг алах

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Хүнийг:

  • 2.1.онц харгис хэрцгийгээр;
  • 2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
  • 2.3.захиалгаар;
  • 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
  • 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
  • 2.6.хоёр, түүнээс олон хүнийг;
  • 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж;
  • 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
  • 2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;
  • 2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
  • 2.11.бүлэглэж;
  • 2.12.эрүүдэн шүүж;
  • 2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
  • 2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

3.Бага насны хүүхдийг алсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ял нь арай л бага юм шиг санагдаж байна

Зочин
Зочин

Хууль хяналт илүү чанга байх ёстой юм биш үү

Зочин
Зочин

Ийм хэрцгий үйлдэлд хатуу ял оноох хэрэгтэй

Зочин
Зочин

Ял шийтгэл илүү хатуу байх ёстой санагдлаа

Зочин
Зочин

Хүний амьдрал хамгийн үнэ цэнтэй шүү дээ

Зочин
Зочин

Ял нь багадаж яраглал бнашдээ

Зочин
Зочин

Архи согтууруулах ундаа ийм хэрэгт их нөлөөлж байна даа

Зочин
Зочин

Ар гэрийнхэнд нь маш хэцүү байгаа байх даа

Зочин
Зочин

Юун нээлттэй хорих ангид вэ!!! Монголын шүүх ялзарсан

Зочин
Зочин

Ийм аймшигтай хэрэг гарч байгаад үнэхээр харамсалтай байна

Зочин
Зочин

Ийм төрлийн гэмт хэрэг тасрахгүй байна

Зочин
Зочин

Хүний амь ийм хямдхан юм биш шүү

Зочин
Зочин

Сэтгэл зүй, архины асуудал хоёрыг анхаарах хэрэгтэй

Зочин
Зочин

Ийм хэрэг гарсны дараа л бүгд анхаардаг нь харамсалтай

Зочин
Зочин

Гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье

Зочин
Зочин

Нийгэмд бухимдал их байгаагийн илрэл юм шиг

Зочин
Зочин

Залуус архи ууж маргалдаад ийм юм болдог нь харамсалтай

Зочин
Зочин

Урьдчилан сэргийлэх ажил сул байна

Зочин
Зочин

Ийм мэдээ унших бүр хүнд санагдах юм

Зочин
Зочин

Хэрэгтэн үеийн залуу байж таарна. Тэгээд 40 гаран настай жинхэнэ Хүнд гэмт хэрэгтэн болоод шоронгоос гарах нь дээ.

Зочин
Зочин

Хөөрхий хэдэн шүүгчид нь өвлийн идшийг нь өгсөн юм байх даа бүх насаар нь хоримоор л хэрэг шиг байхийм

Zochin
Zochin

Ene hodoonihon changa garuud shvv

Холбоотой мэдээ

Back to top button