НийгмийнУлс төрийн мэдээ

Гишүүнийг эгүүлэн татах агуулгатай хоёр дахь хуулийг парламент дотроос өргөн барилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан, өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг парламентаар хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн.

Уг хууль нь УИХ-ын гишүүнийг хэд хэдэн үндэслэлээр эгүүлэн татах агуулга бүхий. Өнөөдөр УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Б.Батбаатар мөн адил УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Заалтын тухайд,

  • Төслийн 1 дүгээр зүйлд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд “9.1.7.Улсын Их хуралд суудал авсан намын төлөөллийн төв байгууллагаас хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгогдсон гишүүнийг эгүүлэн татах шийдвэр гаргасан.” гэсэн зүйл нэмэх,
  • Төслийн 2 дугаар зүйлд Монгол Улсын Их Хурлын 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийн “... 9.3 Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гишүүнийг тангаргаасаа няцаж Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн...” гэсний дараа “,Улсын Их Хуралд суудал авсан намын төлөөллийн төв байгууллагаас хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгогдсон гишүүнийг эгүүлэн татах шийдвэр гаргасан” гэж өөрчлөхөөр зохицуулсан байна.

Мөн уг хуулийн төсөлтэй хамт Улс төрийн намын тухай хуулийн 7 дугаар зүйлд нэмэлт оруулах, Монголын Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Ийн парламентын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хоёр дахь хуулийг парламент дотроос анх удаа өргөн барилаа.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЭНЭ МУУ МАНГАР БАЦААН ХУУЛЬ САНААЧИЛЖ ЧАДАХГҮЙ ЭРГҮҮ ТОЛГОЙ НЬ ХҮРЭЛЦЭХГҮЙ ЦААНААС НЬ НЭГ ГАР СУМЛААД ТАВЬЧЛАА ҮСРЭЭД БУУХ ГАЗРАА МЭДЭХГҮЙ ИЙМЭРХҮҮ ТЭНЭГҮҮД МАНЫХАА ТОЛГОЙ ДЭЭР ГАРЧ СУУЧААД ХАМАА НАМААГҮЙ ПЭЭДЭЛЗЭЖ БАЙНА ШҮҮ.МОНГОЛЫН УЛС ТӨР ИЙМ МАЯГААРА ЦААШИЛБАЛ УЛС ОРОНД ҮНЭН АЙМШИГТАЙ ИРЭЭДҮЙ ИРНЭ.ХУЛГАЙ НҮҮРЭЛСЭН ЭНЭ МАН г ИРЭХ СОНГУУЛИАР САЛААВЧ ӨГӨХ АЛТАН БОЛОМЖОО МОНГОЛЧУУД БҮҮ АЛДААРАЙ

Зочин
Зочин

Энэ муу ч бишдээ мундаг залуу шүү

Зочин
Зочин

Эргүүлэн татах хуулийг батлах нь зөв.тэр тусмаа Нарантуяаг ( нара )заавал эргүүлэн татах ёстой

Холбоотой мэдээ

Back to top button