Г.Дамдинням: "Онтрэ Ресурс"-ын эзэмшлийн хоёр лиценз дээр АМНАТ-өөр авах хэлбэрийг ярилцаж байгаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан "Оюу Толгой"-н хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө. Тэрбээр,
"Оюу Толгой"-н хөрөнгө оруулалтын гэрээний зээлийн хүүгийн асуудалтай холбоотой ажлын хэсгийг би ахалж байгаа. Хэлэлцээрийн үйл ажиллагаа тасалдаж байгаа зүйл үгүй. Бичгээр байнгын харилцаатай байна. Зээлийн хүүгийн хэлэлцээрийг хийх хугацааг долоон жилээр тогтоохгүй байхаар ярилцаж чадсан. Олон улсын жишгээр зээлийн хүүгийн болон менежментийн төлбөрийг тогтоохоор ярилцаж байгаа. Рио Тинто-гийн төлөөллүүд Монголд ирж уулзана. Энэ сарын 12-нд ирэх үеэр нь асуудлыг ярилцахаар төлөвлөж байна. Хэлэлцээр идэвхтэй үргэлжилж байгаа бөгөөд бичгээр, цахимаар гээд бүх боломжит байдлаар явж байгаа.
"Онтрэ Ресурс"-ийн эзэмшлийн хоёр лицензийн асуудал дээр АМНАТ авах хэлбэрээр тохиролцоно гэж харж байгаа. Үүнийг талууд боломжит байдлаар хэлэлцээн дээр ярилцаж байна. Менежментийн төлбөртэй холбоотой асуудал дээр олон улсын жишиг нь ямар байдаг вэ гэдгээр тогтоогоод явах боломжтой. Олон улсын байгууллагуудаар гаргасан дүгнэлтүүд бидэнд бий. Ногдол ашгийг урьдчилж авах асуудал яригдаж байгаа" гэв
Т.БАТСҮРЭН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ажлын хэсгийн ажил бичиг цаасаар үргэлжилж тодорхой үр дүн гараагүй гэж ойлгогдов. Цаашид тэдэнтэй тулж ажиллах хэрэгтэй. Цаг хожсон бичиг цаас шидсэн тодорхой үр дүнгүй байж боломгүй.
Тэнэгтээд бай. Монгол хувьцаа эзэмшигчийн эрхээс татгалзаж байна л гэсэн үг
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Нэг бүтсэн шиидсэн юм алга Тэгж бодож байгаа ярилцаж байгаа гэсээр хичнээн сар боловоо Дамдинням ядахад олон улсад ажиллачихаар мэдлэг чадвартай хүмүүсээр баг бүрдүүлээд ажиллахад яанаа
Ярилцах гэж юу гэсэн үг вэ Шаардах ёстой шүү.Энэ Дамдиннямд итгэж болохгүй шүү.Маш том ажлын хэсэг олон намын төлөөлөлтэй байгуулмаар б на шүү
Энэ мэт дүр эсгэсэн хулгайчууд юу ч гэж хуцан дөө
Үлдсэн ганц барууны хөрөнгө оруулагчаа тасралтгүй уйгагүй шантажилж байгаад хөөж гаргавал оросын олигарх Дерипаска хэмээх улайрсан дээрэмчин орж ирээд монголчууд амар схйандаа жаргана даа!!!
Одоо ОТ-гоо зогсоогоод амар сайхан даа жарга даа. Хорвоо ертөнцийг бүхэлд нь хараад байгаа мэт цэцэн туулайнууд. Урагш нь явуулж байгаа нэг ч ажилгүй. Эдэнд улс орноо хорлох гэдэг үг багадаж байна.
Оюу толгой хэлэлцүүлэг хийсэн учир шалтгаан одоо амь орч байна Онтре гэх хулгайн эхлэл байлаа
Одоо хүртэл ашигт малтмал болон бусад татварыг яаж хэдэн хувиар авбал бидэнд ашигтай байх вэ гэдгээ тогтоогоогүй мэдээгүй байгаа юм биш биз дээ.