"Рио Тинто"-гийн төлөөлөл энэ сарын 12-нд Монголд ирж, хэлэлцээ хийнэ
Монголын Засгийн газрын төлөөлөл "Рио Тинто" компанийн төлөөлөлтэй энэ сарын 12-нд уулзаж, өнөөдрийг хүртэл хийж буй хэлэлцээгээ шат ахиулах товтой байгаа талаар салбарын сайд Г.Дамдинням өчигдөр мэдээлсэн билээ.
Гуравдугаар сард, Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан Оюу Толгой төслийн менежментийн төлбөрийн хувь хэмжээг бууруулах үүрэг бүхий ажлын хэсэг хөрөнгө оруулагч тал “Рио Тинто”-той хуралдаж, хоёр талаас ажил хэргийн шугамаар тавьсан саналуудаа үргэлжлүүлэн хэлэлцсэн юм.
Энэ үеэр хөрөнгө оруулагч талаас манай талд шинэчилсэн хувилбараар санал тавьсан ч Монголын талын шаардлагад хүрээгүй учир ахин тооцоолол хийж танилцуулна. Өнөөдрийн байдлаар зээлийн хүү LIBOR+6.5 хувь байгаа бөгөөд Монголын талаас 2.2 хувь болтол бууруулах саналыг тавьсан ч Рио Тинто талаас уг саналыг хүлээж аваагүй. Ингэхээр уг асуудлууд дээр нэгдсэн шийдвэр гаргах хүртэл хэлэлцээ үргэлжилж магадгүй.
Хэлэлцээ оны эхний хагас буюу 6-р сард багтаан эцэслэх тов бий. Энэ удаад Монголын талаас "Оюу Толгой" ХХК-д зээлсэн "Рио Тинто"-гийн зээлийн хүүг бууруулах, "Онтрэ"-гийн эзэмшлийн хоёр бүлэг ордын лиценз дээр хувь эзэмших, ингэхдээ үүнийгээ АМНАТ-өөр орлуулах зэрэг хүлээлтүүд бий.
Өөрөөр хэлбэл энэ онд Рио Тинто компанитай цаашид Оюу Толгой төсөл дээр ямар байдлаар хамтран ажиллах ерөнхий зураглалаа илүү сайжруулах юм.
Т.БАТСҮРЭН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дээрэмчидтэй ярих юм байхгүй ажлыг нь зогсоо 126 унтсаар л уу ?
OYU tolgoin hunii nuutsud ajildag bayrmaa shorongiin horigdoluudiin devesger
.дээрэмчин,хулгайчтай, хэлэлцээ хийнэ гэж ямар юм бх вэ. Монгол тал өөрийнхөө болзол,тооцоогоо тавиад тохирохгүй бол шууд ажлаа зогсоож,хөөж гарга !!!.өөр ямар ч тохироо бхгүй шүү...
Дубайн гэрээг байгуулж эх орноосоо урвасан этгээдүүдэд хариуцлага тооцох. Үүний уршгаар Рио Тинтод давуу эрх олгосон байдлыг 100 хувь өөрчлөх.
Гадныханд 34 хувийг. Өөрсдөө 70-80 хувийг эзэмших. Гуравт, Монголын хөрөнгийн биржийн орчинд явуулах.
Нийслэлийн шудрага иргэд
Хулгайч дээрэмчидтэй хэлэлцэл хийх шаардалгагүй шууд хөөж зайлуул
БУРХААН НАДАД ГЭР ОРНОО ТОНОЖ БАЙГАА ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧИДТЭЙ ЯРИЛЦАЖ ТОХИРНО ГЭЖ ЭЛИЙРЭЭД БАЙГАА ЭДГЭЭР ХҮМҮҮСИЙН ХИЙЖ БАЙГАА МУУ ҮЙЛИЙГ ОЙЛГОХ УХААН ХАЙРЛА.МОНГОЛЫН ТАЛ ОМОГ БАРДАМ ЭХ ОРНЫХОО ЭРХ АШИГТ НИЙЦСЭН БОДЛОГЫГ ЗҮГЭЭР Л ТУЛГАН ШААРД ЗА БОЛ ЗА ҮГҮЙ БОЛ ҮГҮЙ.ТЭГЭЭД Ч ЭНЭ ГЭРЭЭГ ХИЙСЭН САЙХАНБИЛЭГ БАЯРЦОГТ ГЭХ МЭТИЙН ХУЛГАЙЧ НАРТ АШИГТАЙ ГЭРЭЭ БОЛСОН БОЛОХООС БИШ ЭГЭЛ УЛНЫ АРДУУДАД АРВАН ТӨГРӨГ БАЙТУГАЙ АЯТАЙХАН САЛААВЧ Ч АЛГА БАЙГААГ АРД НИЙТЭЭРЭЭ МЭДЭЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ.АРД НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЯВУУЛЖ ШИЙДЭХ НЬ ЗӨВ НЭЭГ Л ИХ БАЯЛАГТАЙ ОРОН ХЭДХЭЭН ЭРХ МЭДЭЛТНҮҮД ХАГАРТЛАА БАЯЖИЖ ИРГЭД НЬ ӨР ӨВЧИН ХОЁРООСОО ӨНДИЙХӨӨ БАЙЛАА ИДДА ГЭЖ СҮҮЛИЙН ХЭДЭН ЖИЛ НЭГ НЭГНИЙХЭЭ ХИЙСЭН БҮХНИЙГ БАЛЛУРДАХ СИСТЕМ ҮЙЛЧИЛЖ ИРЛЭЭ ЗАНДАШАТАРЫН ЗАСГИЙН ГАЗАР УЧРАЛЫН ЗАСАГ ХОЁРТ ЭРС ЯЛГАА БАЙНА ШҮҮ. ИРЭХ СОНГУУЛИАР ХӨӨРХИЙ МАН ЦЭВЭР ТАВИУЛЖ МААНЬТ РУУ АЧИГДАХ ХУГАЦАА МАШ ОЙРХОН ИРЛЭЭ МАНАЙ НӨХДҮҮД ОДООНООС ХУЛГАЙЧ СУУЛТААР СУУЖ СУРААРАЙ ЛАЛАРУУДАА ТА НАР ОЛОН ЖИЛИЙН ЯЛ АВНА ЗАРИМ НЬ БҮХ НАСААРАА ХОРИГДОНО ЭХНЭР БОЛОН НӨХРҮҮД ЧИНЬ ХҮН Л ЮМ ХОЙНО ХӨӨРХИЙ БУСАДТАЙ ШААЛЦАНА ҮҮНД СЭТГЭЛ ЗҮЙГЭЭ БЭЛТГЭЭРЭЙ МАНАЙХААН ГЭНЭТ ЦОЧИРДОХ ВИЙ НЭГЭН ЦАГТ БАРИГДАЖ ШОРОНГИЙН ТАВ БОЛОХОО МЭДЭЖ Л БАЙСАН БАЙХ.