УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаалаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг эцэслэн батлах тухай санал хураалт явагдлаа. Санал хураалтад 89 гишүүн оролцсоны 61.8 хувь дэмжиж, 38,2 нь татгалзав. Ингэснээр хуулийн төслийг хууль санаачлагчид буцааж байна. Тодруулахад, хуулийн төслийг эцэслэн батлахад 64-өөс дээш хувиар дэмжих ёстой.

УИХ-ын гишүүн М.Ганхүлэг эхний санал хураалтад кноп ажиллааүй тул горимын санал гарган, дахин санал хураалт явуулсан гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ийн том төслүүдийг урагшлуулах ач холбогдолтой хуулийн төслийг буцаасанд бухимдалтай хоцорлоо.

Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүн санаачлан өнгөрсөн оны арванхоёрдугаар сард өргөн барьсан. Эрдэнэбүрэнгийн УЦС, Газрын тос боловсруулах үйлдвэр, “Сэлбэ дэд төв“-ийн бүтээн байгуулалт зэрэг томоохон төслүүдийн ажлыг эрчимжүүлэхийн тулд төсвийн хязгаараас гадуур авч үзэх агуулгыг хуулийн төсөлд тусгаад байсан юм.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Тэнэг хар хогнууд ш дээ, Монгол Улс тэгээд биеээн даагаад, ГХО-гүйгээр хөгжчих юм биз дээ !

Холбоотой мэдээ

Back to top button