“Гэгээн Пантелеймон” хүмүүнлэгийн галт тэрэг ирлээ

РЖД буюу “Оросын төмөр замууд” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн "Гэгээн Пантелеймон" эмнэлгийн галт тэрэг 5 дугаар сарын 18-наас 6 дугаар сарын 4-ний өдрийг дуустал Монгол Улсад ажиллахаар өнөөдөр ирлээ. Уг галт тэргийг угтан авах ёслол Улаанбаатар зорчигч тээврийн төв буудал дээр болов.
Ёслолын ажиллагаанд “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн тэргүүтэй тус нийгэмлэгийн удирдлага, Эрүүл мэндийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, ОХУ-ын Элчин сайдын Яамны элчин зөвлөх А.В.Ивахин зэрэг албаны хүмүүс оролцлоо.
“Гэгээн Пантелеймон” эмнэлгийн галт тэрэг нь манай улсын төмөр замын дагуух өртөө зөрлөгийн төмөр замчид, нийслэл, аймаг орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм.Энэхүү хүмүүнлэгийн ажлыг "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэг болон ОХУ-ын “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэг санаачлан зохион байгуулж байгаа юм.
Алслагдсан бүс нутгийн ард иргэдэд мэргэжлийн чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх зориулалттай 14 вагоноос бүрддэг энэхүү хөдөлгөөнт эмнэлэг нь хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмжөөр тоноглогдсон юм.

Эмнэлгийн галт тэрэгний эмч, эмнэлгийн ажилтнууд нь дотор, мэс засал, урологи, эмэгтэйчүүд, дотоод шүүрэл, хүүхэд, шүд зэрэг нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо хийхээс гадна өндөр нарийвчлалтай ЭХО, зүрхний цахилгаан бичлэг, рентген оношилгоо хийж, түргэвчилсэн лабораториор шинжилгээ авна.
ҮЗЛЭГ ОНОШИЛГОО ХИЙХ ХУВААРЬ:
Эмч нарын үзлэг, оношилгоо дараах өртөөдөд доорх өдрүүдийн 08:00-18:00 цагийн хооронд явагдана:
Замын-Үүд-1 өртөөнд 5 дугаар сарын 19, 20-нд;
Сайншанд өртөөнд 5 дугаар сарын 21, 22-нд;
Чойр өртөөнд 5 дугаар сарын 24, 25-нд;
Улаанбаатар-1 өртөөнд 5 дугаар сарын 26, 27, 28-нд;
Зүүнхараа өртөөнд 5 дугаар сарын 30, 31-нд;
Дархан-1 өртөөнд 6 дугаар сарын 1, 2-нд;
Сүхбаатар өртөөнд 6 дугаар сарын 3, 4-нд.
/Үзлэг, оношилгоо хийлгэх хүмүүс Төмөр замын төв эмнэлгийн харьяа тухайн өртөөний эмч нарт бүртгүүлж үзлэгийн цаг авна./
А.ТЭНҮҮН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүмүүнлэгийн тусламж гэж болохгүй байхаа харин УБТЗ ОХУ Монгол улсын хувь нийлүүлсэн компани хийж буй ээлжит ажилуудын нэг гэвэл зохих байх!!! Түүнээс биш Монгол улс одоохондоо хүмүүлэгийн тусламж авах дээрээ тулсан орон арай болоогүй!!!
Судалгаа авч ямар нэг юманд хэрэглэх байх. Монголын бүтэц ямар шатанд явааг мэдэж аваад эм шахах байх
ЯМАР САНААТАЙ Л ЯВАА БОЛ ДОО ХОЙД ХАР ОРКУУД
Гоё улин хуцав. Чиний эцэг эх эмээ өвөөгийн чинь өмхийрч илжирсэн бөгсөн биенийг яр тэмбүү , бөөс хуурснаас нь орос эмч салгасан учраас чи мэтийн юмс төрөөд улин хуцаад сууж байна
Чи мэтийн арчаагүй шааруудыг энэ дэлхийн хамгийн сайн чанартай вакцинаар үнэгүй тарьсаны хүчинд чи нүд аниад үхэж далдралгүй өнөөг хүрчээ
Манжын хар хувалзууд, түвд монголын шар хувалзуудын гарт байсан бол монгол улс гэж байхгүй
Чамайг хүн гээд тоож харах ямар ч улс байхгүй
ИЙМ ЭРГҮҮ ЮМ ЯРЬЖ ШҮТСЭН ТЭНЭГ МАЛНУУД ЯМАР ИХ ЮМ БЭ, ТАНАЙ ОРКУУД ЧИНЬ ӨӨРСДӨӨ ТЭМБҮҮРЧЭЭД МАНАЙД ХАЛДААЖ БАЙГААД ВАКЦИНАА ТУРШСАН ГЭДГИЙГ ОДОО БОЛТОЛ СОНСООГҮЙ ЮУ
Нээрээ тийм шүү, ардын хувьсгалын дараа Орос эмч нар ирж тэмбүүгийн эмчилгээг орон даяар хийж эхэлсэн юм гэнэлээ! Улаан тарианы аян явагдсан!