Нийгмийн

Т.Аубакир: Гэр бүлийн хөгжлийг дэмжих, Халамжийн тухай хуулийг УИХ-д өргөн барина

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир мэдээлэл өглөө. Тэрбээр,

Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хууль болон Халамжийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн барихад бэлдэж байна. Гэр бүлийн тухай хууль нь 990 гаруй мянган гэр бүл рүү чиглэсэн хууль. Гэр бүр цуцлуулалт жил бүр нэмэгдэж, мөн төрөлт багасч байгаа зэрэг Монгол Улсын хүн ам жилдээ 40 мянга орчмоор л нэмэгдэж байна. Иймээс Монгол Улсын зүгээс гэр бүлийг яаж дэмжих юм гэдэг бодлого баримтлах шаардлага тулгарч буй. Энэ нь ганц манай улсын асуудал биш бөгөөд олон улс орнуудад ийм сорилтууд тулгарч байгаа. Та бүхний мэдэх зарим нэг заалтыг хүчингүй болгосон. Хуульд дэмшиттэй олон зүйлүүд бий. Яагаад Гэр бүлийн тухай хууль болон Халамжийн тухай хуулиа хамт явуулсан бэ гэхээр, хамтдаа өргөн баригдаж хэлэлцэгдэж байх ёстой. Хүүхдэд олгодог 100 мянган төгрөгийг халамж гэж яриад байдаг. Гэтэл энэ чинь төрөөс хүүхдийн хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд өгч буй мөнгө. Монгол Улс хүн ам зүйн бодлоготой, гэр бүлийг дэмжих эрх зүйн орчин бүрдэж байна гэсэн үг.

Халамжийн тухай хуулийг өргөн барьж хэлэлцүүлсэн. Халамжийн төрлийн мөнгө нь амьжиргаа өндөр гэр бүл рүү чиглэж байгаа судалгааны дүн гарсан. Тэгэхээр Халамжийн тухай хуулиар асаргааны зардлыг ч гэсэн тооцож өгдөг байх ёстой юм байна. Комисс ямар иргэнд халамж олгож байгаагаа мэдэхгүй байхаар цахимжуулж байгаа.Уг хоёр хуулиар халамжийн асуудал илүү ойлгомжтой болж байгаа гэсэн үг. УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна гэв.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button