НИЙГЭМНийгэм мэдээ

Улаангом хотоос гарах хөдөлгөөнийг маргааш өглөөний 10:00 цаг хүртэл хаалаа

Увс аймагт тавдугаар сарын 19-ний өдрөөс хойш нойтон цас, бороо орж, шуурга шуурч буй. Үүнтэй холбоотой Наранбулаг сумаас Улаангом чиглэлийн улсын чанартай авто зам цасанд боогджээ. Мөн өнгөрсөн хоногт Улаангомд 24 мм, Малчинд 16 мм, Цагаанхайрханд 13 мм, Баруунтуруун, Өндөрхангайд 8 мм, Тэс, Зүүнговьд 7 мм, Өмнөговьд 6.6 мм хур тунадас орсон байна. Өнөөдөр өдөртөө нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, цас үргэлжлэн орохоор байгаа аж.

Мөн Тошилт, Зостын хөтөл орчмоор их хэмжээний цас орж, зам даваа гүвээ халтиргаа, гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдсан байна. Тиймээс аймгийн Онцгой комисс хуралдаж, Улаангом хотоос гарах хөдөлгөөнийг энэ сарын 21-ний өдрийн 10:00 цаг хүртэл хаах шийдвэр гаргасан бөгөөд сумдын чиглэлийн хөдөлгөөнийг мөн хязгаарлахаар болжээ. Түүнчлэн Улаанбаатар хотоос ирэх хөдөлгөөнийг Наранбулаг суманд хязгаарлах болжээ. Тиймээс иргэд та бүхэн баруун аймагууд руу өнөө маргаашдаа зорчихгүй байхыг анхааруулж байна.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button