НИЙГЭМНийгэм мэдээ

Уул уурхайн мэргэжлийн холбооноос Оюутолгой төслийн хөрөнгө оруулалт, өр авлагын талаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна.

09:00 цагт:  УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.

11:00 цагт: Монгол Улсад анх удаа спортын хутга шидэлтийн Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахтай холбоотой Биеийн тамир, спортын хороонд мэдээлэл өгнө. 

11:00 цагт: “Монгол-Японы дэвшилтэт анагаах ухааны хамтын ажиллагааны семинар 2026” үйл ажиллагаа Монгол-Японы төвд болно. 

11:30 цагт: Уул уурхайн мэргэжлийн холбооноос Оюутолгой төслийн хөрөнгө оруулалт, өр авлагын талаар доктор Владимир Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.  

Үзэсгэлэн: 

“Алтан бийр-17” үзэсгэлэн МУЭ-ийн  Арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл гарна. 

Соёлын гавъяат зүтгэлтэн, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Ц.Нарангэрэлийн “150 бүтээл” үзэсгэлэн 6 дугаар сарын 13-ныг хүртэл “Hue” арт галерейд  гарна. 

 Хилийн чанадад: 

  • Африкийн өдөр тохиож байна.
  • Хоккейн ДАШТ Швейцарын Цюрих, Фрайбург хотуудад энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.
  • Парис хотноо мэргэжлийн теннисчдийн Их дуулга цувралын Францын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн 6 дугаар сарын 7 хүртэл  болно
  • ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна. 
  • Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

OYU tolgoin hunii nuutsud ajildag bayrmaa shorongiin horigdoluudiin devesger

Холбоотой мэдээ

Back to top button