НИЙГЭМНийгэм мэдээ

“Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг нэг мөр цэг тавья” хэлэлцүүлэг болно

Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна.

09:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.

09:00 цагт: “Иргэншлийн сорилтуудын нөхцөл дэх Орос ба Монгол Улс: Эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны хэтийн төлөв” олон улсын эрдэм шинжилгээний хурал Эрдмийн их сургуульд болно.

09:00 цагт: “Талуудын оролцоонд тулгуурлан бэлчээрийн засаглалыг шинэчлэх нь” олон улсын зөвлөлдөх уулзалт “Миллиньюм плаза”-д болно. 

14:30 цагт: “Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг нэг мөр цэг тавья” хэлэлцүүлэг 23 дугаар сургуулийн спорт зааланд болно.

Үзэсгэлэн: 

  • “Буддизм ба шинжлэх ухаан” үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд энэ сарын 10-ныг хүртэл гарна.
  • Улаанбаатар болон Солонгос Улсын Гвангжу хотын уран бүтээлчдийн хамтарсан “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 25-ныг хүртэл гарна. 
  • МУСГЗ, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Ц.Нарангэрэлийн “150 бүтээл” үзэсгэлэн энэ сарын 13-ныг хүртэл “Hue” арт галерейд  гарна. 

 Хилийн чанадад: 

  • БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин БНАСАУ-д айлчилж байна.
  • Австри улсын Вена хотноо Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн удирдах зөвлөлийн ээлжит хурал энэ сарын 12-ныг хүртэл болно.
  • Финландын Хельсинки хотноо “Ирээдүйн цагариг хурдасгуур” /Future Circular Collider/ төслийн 12 дахь удаагийн чуулга уулзалт энэ сарын 12-ныг хүртэл болно. 
  • ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна. 
  • Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button